Мэдээ, мэдээлэл

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монголын авто замчдын холбоо нь “Зам, Тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулан “Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг”, “Авто зам, замын байгууламжийн машин, механизмын машин цагийн үнэ”, “Авто зам, замын байгууламж, Гүүр барих нормативт хугацаа, Авто зам, гүүрийн барилга, засварын ажлын үе шатны ажлуудад ногдох ИТА-ын цагийн томсгосон норм”-уудыг шинэчлэн боловсруулж байна.

Дээрх ажлын 2 дахь хэлэлцүүлгийг 2023.09.08-ны өдрийн 15 цагт Монголын авто замчдын холбооны сургалтын танхим, “UB tower” 405 тоотод зохион байгуулах гэж байна.

Иймд хэлэлцүүлэгт оролцох холбогдох мэргэжилтний нэрсийг 2023.09.07-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэх боломжгүй нь info@mra.mn хаягаар саналаа 2023.09.07-ны өдрийн дотор /овог, нэр, байгууллага, албан тушаалаа бичиж/ ирүүлэх боломжтой.

Бүртгэлийг 70113288 ,88131228 утсаар авна.

Санал авах материал №1 “Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг”

Санал авах материал №2 “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын машин механизм, тоног төхөөрөмжийн машин цагийн жишиг үнэ”

Scroll to Top