Монголын авто замчдын холбоо ТББ нь ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтран ажиллаж, санал солилцсоны үндсэн дээр 2023-2024 оны хичээлийн шинэ жилд 4 жилийн бакалаврын хөтөлбөрт замын салбарын чиглэлээр “Барилга замын машин”, “Барилга материалын үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж” гэсэн эчнээ болон оройн ангиудад нэг анги үүсгэн элсэлт авах нөхцөл бүрдээд байна.
МАЗХ ТББ-ийн гишүүн байгууллагууд өөрсдийн компанид мэргэжлийн дипломгүй ч олон жил ажиллаж байгаа, туршлагатай засварчин механизмчин, асфальт бетон завод, бетон узель, СТВ үйлдвэрийн операторуудыг сургаж авах боломжтой боллоо.
“Барилга материалын үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж-ийн ангид элсэн суралцагчид:
– Механик инженерийн үндсэн мэдлэг эзэмших;
– Шинэ материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зохион бүтээх;
– Материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зөв зохион байгуулах, сайжруулах;
– CAD/CAE програм болох ANSYS, ADAMS, EDEM, MATLAB, CATIA, AUTOMATION STUDIO, BELT, ANALYSIS INBERTOR програм эзэмших
“Барилгын замын машин”-ы ангид элсэн суралцагчид:
– Механик инженерийн үндсэн мэдлэг эзэмших;
– Бүх төрлийн кран лифтинг оношлох, засвар үйлчилгээ хийх, тохируулах, зохион бүтээх;
– Барилга болон зам байгуулалтын машин төхөөрөмжийн процессыг зөв зохион байгуулах;
– Код бичих CAD/ CAE програм болох ANSYS, ADAMS, EDEM, MATLAB, CATIA, AUTOMATION STUDIO, BELT, ANALYSIS INBERTOR програм эзэмших болно.
Тавигдах шаардлага: 30-аас дээш насны практик дээр олон жил ажиллаж мэргэшсэн, тухайн салбартаа 5-с доошгүй жил ажилласан, ЭЕШ өгөөгүй засварчин механизмчин, операторуудыг элсэн суралцуулна. Нэг кредит 189000 төгрөг.
Мөн урьд нь ТМС, Техникум, Коллеж төгссөн бол судалсан хичээлийн кредит цагаа хасуулж тооцуулаад түргэвчилсэн 3 жилийн ангид бүртгүүлэх боломжтой юм.
Иймд МАЗХ ТББ-ийн гишүүн байгууллагууд сонирхсон хүмүүсийн нэрсийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны дотор ирүүлж, 88131228 дугаарын утсаар холбоо барина уу. Дараах холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу.