Авто зам ашигласны төлбөрөө төлцгөөе.
Зам, хэрэглэгчдийн ая тухтай, хурдан шуурхай зорчих үйлчилгээг нэвтрүүлж, мэдээллийн технологийн хөгжилд суурилсан, Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхээр хот орчмын 5 төлбөр авах цэгийг /Эмээлт, Налайх, Хоолт, Түргэний гүүр, Хөшигтийн хөндий/ цахимжуулан, цаашид орон нутгийн бусад төлбөр хураах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр нь Авто замын сангийн хөрөнгийн гол эх үүсвэр бөгөөд энэ тухай өөрсдийн ажилчид, ойрын найз нөхөд, ах дүү, харилцагч байгууллагадаа ойлгуулж одоо гарсан төлбөрийг яаралтай хийж, цаашид тухай бүр төлж хэвшихийг уриалах шаардлагатай байна.
Иймд авто замын арчлалт засварын хөрөнгийг бүрдүүлж буй санд үүссэн авлагыг төвлөрүүлэх, цаашид төлж хэвшүүлэхийн төлөө авто замын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс нийт ажилтан, албан хаагчдыг авто зам ашигласны төлбөрөө “E-Mongolia”, “Е-баримт”, ”Ezam.mn” болон бусад цахим төлбөр тооцооны хэрэгслүүдийг ашиглан төлж хэвшихийг уриалж байна.
Гишүүн байгууллагуудын зүгээс энэ талаар авсан арга хэмжээний тухай, оруулсан төлбөрийн хэмжээг сар бүрийн 25-ны дотор тайлагнаж ажиллахыг хүсье.
Хамтдаа хөгжиж, хамтран бүтээе.