Авто зам, гүүрийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээний “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар хэрэгжиж буй “Хөвсгөл аймгийн Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км хатуу хучилттай авто зам болон Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих төсөл”-ийн хяналтын зөвлөх багт Авто замын инженер шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага:
• Авто замын барилгын инженер мэргэжилтэй
• Авто зам, замын байгууламжийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх
• Мэргэшсэн эсвэл зөвлөх инженерийн зэрэгтэй бол давуу тал болно
• Авто замын барилгын ажилд технологийн хяналт тавих “Инженер” болон түүнээс дээш зэргийн итгэмжлэлтэй бол давуу тал болно
• Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
• Ажилд идэвх зүтгэлтэй, тогтвор суурьшилтай ажиллах
• B ангиллын жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно
Бүрдүүлэх бичиг баримт
• Анкет
• Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг/ диплом/-ийн хуулбар
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан болон бусад баримт бичгийн хуулбар
• Ажилласан жилийг тодорхойлох баримт бичгийн хуулбар
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 8 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл Баянгол дүүрэг, 2-р хороо, Гранд плаза цогцолбор, 1308 тоот өрөөнд өөрийн биеэр авчирч өгч, ярилцлагад орно.
Лавлах утас: 70139025, 99113845, 98009025
Имейл хаяг: info@srp-mongolia.mn, p.demuulen@srp-consult.de