Зарлал
Монголын авто замчдын холбоо нь “Зам, Тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулан дараах норм, жишиг тарифыг шинэчлэн боловсруулж байна. Үүнд:
– “Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг”, “Авто зам, замын байгууламжийн машин, механизмын машин цагийн үнэ” шинэчлэн боловсруулах,
– “Авто зам, замын байгууламж, Гүүр барих нормативт хугацаа, Авто зам, гүүрийн барилга, засварын ажлын үе шатны ажлуудад ногдох ИТА-ын цагийн томсгосон норм”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг: 2023.08.04-ний өдрийн 15 цагт Монголын авто замчдын холбооны сургалтын танхим, UB tower 405 тоотод болно.
Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс info@mra.mn хаягаар бүртгүүлнэ үү.