Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЫН ТУХАЙ ХУУЛИНД ҮНЭЛГЭЭ ХИЙХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХАМААРЧ БУЙ ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС САНАЛ, СУДАЛГАА АВЧ БАЙНА.

Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3-т заасны дагуу 2017 онд батлагдсан Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгад үнэлгээ хийхээр ажиллаж байгаа бөгөөд тус холбоонд энэ талаар хамтран ажиллах тухай албан бичиг ирүүлсэн байна. 

Иймд Авто замын тухай хуулийг хэрэглэгч та бүхэн хуулийн тухай санал асуулгад идэвхтэй оролцож 2023 оны 07-р сарын 31-ний дотор тус хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч буй хүндрэл бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг сөрөг нөлөөлөл, цаашид хуулийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэхтэй холбоотой судалгаа, мэдээллийг info@mra.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
МАЗХ

Scroll to Top