Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотод 2023 оны 10-р сарын 02- 06-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн авто замын XXYII хуралд оролцохыг урьж байна.
Мөн хурлын дараа үргэлжлүүлэн 2023 оны 10-р сарын 06-11-ны өдрүүдэд ХБНГУ-д авто замын засвар арчлалт, гүйцэтгэлийн хяналт, чанарын баталгаажилт, баримтжуулалтын чиглэлээр сургалт, аялал зохион байгуулагдах болно.
Бүртгэл: 2023 оны 7-р сарын 20 өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл
Тавигдах нөхцөл: Монголын авто замчдын холбооны гишүүн байгууллага байх, татвараа бүрэн төлсөн байх;
Тухайн байгууллагаас Дэлхийн авто замын XXYII хуралд оролцох албан хүсэлтээ ирүүлэх.
Мэдээлэл: 99119035, 70113288 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт :
- Бүрэн гүйцэд бөглөсөн шенген визийн маягт /Германы элчин сайдын яамны сайтаас татаж авна. Визийн маягтыг татаж, шаардлагатай хувийн мэдээллийг бүрэн гүйцэт бөглөж өгөх ба аяллын хэсгийг холбооноос бөглөх тул орхино. МАЗХ-оос нэгдсэн журмаар виз мэдүүлэх ба виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ үү./ https://videx.diplo.de/videx/visum-erfassung/#/videx-kurzfristiger-aufenthalt -визийн маягт
- Биометрийн шаардлага хангасан 35*45 мм 2 хувь цээж зураг
- Гадаад паспорт /тухайн улсын хилээр нэвтрэхэд паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/
- Байгууллагын дансны хуулга /Сүүлийн 3 сар/
- Банкны тодорхойлолт /англи хэл дээр/ /данс эзэмшдэг болон дансны үлдэгдэл/
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /англи орчуулгын хамт/
- Байгууллагын тодорхойлолт /англи хэл дээр/ Холбогдон гарах зардлыг байгууллага хариуцах талаар дурдсан байх
- НДД лавлагаа /хурууны хээгээр авсан/
- Визаны хураамж 80 Евро
- Зардал: 2569 Евро. / Визийн хураамж болон зардлыг Голомт банкны 1105064417 /Евро/ тоот дансанд тушаана/
Зардалд багтсан зүйлс:
• Хурлын бүртгэлийн хураамж
• Аяллын даатгал
• Зочид буудал
• Өдрийн хоол
• Хөтөч орчуулагчийн төлбөр
• Унаа
• Үзвэрийн үнэ багтана.
Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
• Визний хураамж 80 евро
• Нислэгийн тийз / Бүртгэл хаасны дараа нэгдсэн журмаар захиалах тул үнэ тодорхойгүй/
• Хувийн хэрэгцээнд зарцуулагдах мөнгө
• Оройн хоол