Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр, гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ 2023 оны 07 сарын 04-ний өдөр Монголын авто замчдын холбооны хяналтын зөвлөлийн 3 гишүүн С.Ганхуяг, Ч. Болормаа, Д.Дуламрагчаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын авто замчдын холбооны цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажиллах, хяналтын зөвлөлийн оролцооны талаар хэлэлцэж, Ерөнхийлөгчийн зүгээс Монголын авто замчдын холбооны дүрэмд заасны дагуу эрх, үүргийг хэрэгжүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Шинээр сонгогдсон Монголын авто замчдын холбооны хяналтын зөвлөлийн гишүүдийн цаашдын ажилд нь амжилт хүсье.