Мэдээ, мэдээлэл

ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

Монголын авто замчдын IV Их хурлаас сонгогдсон Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хорооны 51 гишүүн анхны хурлаа 90%-н ирцтэйгээр хийлээ.

Хурлаар Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн 15 гишүүнийг сонгож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд 100% шинэчлэгдсэн байна.

Удирдах зөвлөлийн гишүүд Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирлаар М.Ган-Эрдэнийг 100%-н саналтайгаар сонголоо.

Шинээр сонгогдсон Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлдөх хороо, Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, ажлын албанд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Scroll to Top