Авто зам, гүүрийн барилгын лаборант бэлтгэх сургалтыг 02-р сард Техник технологийн дээд сургуультай хамтран онол дадлага хослуулан зохион байгууллаа.
Тус сургалтад “Замын битум” ХХК, “Дөлгөөн чанад” ХХК, “Нар тоссон зам” ХХК, “Наранбулаг хан” ХХК, “Цэлмэг зам” ХХК, “Тэгшт плант” ХХК, “Гангүүр” ХХК, “Топ буянт зам” ХХК зэрэг байгууллагуудын ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар Хөрсний шинжилгээ, Талбайн нягт тодорхойлох, Элсний турших шинжилгээний арга, Эрдэс нунтгийн ерөнхий ойлголт, Битум, түүнд хийгдэх шинжилгээ, Цементийн шинжилгээ, Асфальтбетон хольц”-ын турших арга, Цементээр бэхжүүлсэн суур, буталсан чулуун суурийн чанарын хяналт зэрэг авто зам зам, гүүрийн барилгын ажилд шаардагдах материалын туршилт шинжилгээ туршилтуудыг итгэмжлэгдсэн лабораторид дадлага хийж тайлбарлуулах байдлаар хичээлээ орлоо.