Мэдээ, мэдээлэл

ФИДИК-ИЙН ГЭРЭЭНИЙ ДАГНАСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 01 дүгээр сард Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “ФИДИК-ИЙН ГЭРЭЭНИЙ БАРИМТ БИЧИГ, “УЛААН НОМ”, “ЦАГААН НОМ”-ЫН ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” сэдэвт 3 удаагийн сургалтыг зохион байгуулж амжилттай төгссөн суралцагчдад гэрчилгээ гардууллаа.

Монголын авто замчдын холбоо 2013 онд ФИДИК-ийн албан ёсны гишүүнээр улсаа төлөөлөн элссэн бөгөөд МУ-ын зөвлөх инженер Х.Ганболдыг олон улсын албан ёсны ФИДИК-ийн сургагч багшийн сургалтад хамруулсан болно.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас ФИДИК-ийн жинхэнэ гишүүн болох манай холбоонд хүсэлт тавьсны дагуу барилгын болон эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад ФИДИК-ийн гэрээг таниулан ойлгуулж зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх зорилгоор цуврал сургалтыг зохион байгуулахаар гэрээ байгуулан ажиллаа.

Энэ удаагийн сургалтад барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамрагдав. Тус сургалтын МУ-ын зөвлөх инженер, ФИДИК-ийн албан ёсны сургагч багш  Х.Ганболд удирдан зохион байгуулаа.

Scroll to Top