Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны 03-р сарын 16-нд авто замчидтай хийсэн уулзалтын төгсгөлд салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар замчдаас ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэхээр болсны дагуу Монголын авто замчдын холбоон дээр аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн саналыг нэгтгэн хүргүүлэх гэж байна.
Иймд замчид та бүхэн санал хүсэлтээ 2023 оны 3 дугаар сарын 28-ны дотор Монголын авто замчдын холбооны төв байр “Люкс центр” 402 тоотод болон info@mra.mn хаягаар ирүүлнэ үү. Мэдээлэл авах утас: 99152934
Монголын авто замчдын холбоо
Монголын авто замын зураг төсөлчдийн холбоо
Монголын гүүр барилгачдын холбоо