Мэдээ, мэдээлэл

“ROAD EXPO MONGOLIA 2023” АВТО ЗАМЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КОНФЕРЕНЦИ

Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг 2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд 9 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагчид: Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо

Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа тогтоох, шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтэй ажилтны мэдээлэл цуглуулж, холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ.

Хэзээ: 2023 оны 04 дүгээр сарын 06-07-нд

Хаана: Корпорэйт зочид буудал “ЭВЭНТ ХОЛЛ” танхимд

Үзэсгэлэн, конференцид оролцогсод хэн оролцох :

• Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд

• Эрдэмтэн, судлаачид

• Зам, хот төлөвлөлтийн архитехторууд

• Зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд,

• Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид

• Замын материал үйлдвэрлэгчид: Асфалтын үйлдвэрүүд, хайрганы карьер

• Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид

• Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж

• Лаборатори

• Программ хангамж

• Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио үйлдвэрлэгчид

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99152934, 88016263, 80112991утсаар авна уу.

Scroll to Top