БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАРИГДАХ ХОВД, ЭРДЭНЭБҮРЭН СУМ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ТЕНДЕРИЙН ТАЛААР
“Баруун босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2”-ийн хүрээнд хэрэгжих А0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Эрдэнэбүрэн сум чиглэлийн 19.776 км, Ховд сум чиглэлийн 18.755 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зарласан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нээнэ.
Дээрх чиглэлийн авто замуудыг 3Б зэрэглэлийн, хөдөлгөөний 1 урсгалтай, хөдөө, орон нутгийн авто зам байхаар төсөллөсөн бөгөөд далангийн өргөн 7м, зорчих зурвасын өргөн 4м, хөвөөний өргөн 1.5м, үүнээс бэхэлгээтэй хэсэг 0.25м, харин далан 1.2м-ээс өндөр үед замын хөвөөг 2 тал руу нь 0.5м-ээр өргөтгөхөөр, харин хучилтын хийцийн хувьд 5см асфальтбетон хучилт, 20см буталсан чулуун суурь, 20см суурийн доод үетэй байхаар төлөвлөсөн байна.
Тендер шалгаруулалтад Азийн хөгжлийн банкны “Дотоодын өрсөлдөөнт тендер” шалгаруулалтын аргыг ашиглах юм байна.
Тендер шалгаруулалтын урилгатай доорх линкээр орж танилцана уу.
https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1675667180131
https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1675667191484