Мэдээ, мэдээлэл

“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-15”

Шинэ жилийн цэнгүүнээр авто замын салбарын шилдгүүдээ тодрууллаа

2022 оны 12-р сарын 16-ны өдөр “UG Palace”-д  “ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-15” Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж авто замын салбарын шилдгүүдээ тодрууллаа.

            Шинэ жилийн цэнгүүнийг Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дага Ч.Сугармаа нар нээж нийт замчиддаа мэндчилгээ дэвшүүллээ.

            Уг арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Тогтхбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Х.Пүрэвжаргал, салбарын баатар гавьяатууд зэрэг хүндэт зочид оролцлоо.

            2023 оны шилдгүүдээ торуулахын өмнө “ОНЫ ОНЦЛОХ”-уудаа тодрууллаа. Үүнд:

  1. Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 93 жилийн түүхт ой,  2022 онд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ан-4 чиглэлийн баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийг удирдан зохион байгуулж, 745 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан тул 2022 оны онцлох төслөөр Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийг өргөмжлөн төслийн зохицуулагч Б.Баян-Амгаланд гардуулав.
  2. Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 93 жилийн түүхт ой, 2022 онд улсын чанартай А-33 дугаартай Даланзадгад – Баяндалай-Гурвантэс чиглэлийн 302,7 км хатуу хучилттай авто замын төслийг 2013 оноос эхлүүлж, 2022 оныг хүртэл 144 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан тул 2022 оны онцлох бүтээн байгуулалтаар Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтыг өргөмжлөн Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газарт гардуулав.
  3. Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 93 жилийн түүхт ой,   2022 онд  авто замын сүлжээг төлөвлөх, зам, замын байгууламжийн хайгуул судалгаа хийж, зураг төсөл боловсруулах, зам барилгын материал бэлтгэх, авто зам барьж байгуулах технологийг  багтаасан “Авто зам барих арга зүй”  ном нь авто замын мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчид, залуу инженерүүдэд гарын авлага болохын зэрэгцээ, авто замын технологийн аргачлалыг нэгтгэсэн  ач холбогдолтой тул   2022 оны онцлох бүтээлээр өргөмжлөв Монгол улсын зөвлөх инженер, доктор С.Очирбат, Авто замын мэргэшсэн инженер О.Оюунтунгалаг нарт гардуулав.

Мөн салбарын 9 тэргүүний ажилтнуудаа тодрууллаа. Үүнд:

НэрНэр, Байгууллага, албан тушаал
1Тэргүүний замчинГангүүр ХХК-ийн бетон арматурчин С.Ганпүрэв
2Тэргүүний механизмчинАрж роуд ХХК-ийн Автогрейдерийн оператор Т.Хашчулуун
3Тэргүүний жолоочБаткүбик ХХК-ийн Автогрейдерийн оператор Б. Баяржаргал
4Тэргүүний удирдан зохион байгуулагчНаранбулаг хан ХХК-ийн хангамжийн менежер Б.Цэнгэлмаа
5Тэргүүний санхүүгийн ажилтанПик девелопмент ХХК-ийн нягтлан бодогч Н.Отгонцэцэг
6Тэргүүний зураг төслийн инженерЗасмал зам ХХК-ийн ерөнхий инженер Л.Батхүү
7Тэргүүний талбайн инженер, даамал мастерМаксрөүд ХХК-ийн талбайн даамал Ц.Галбадрах
8Тэргүүний инженер техникийн ажилтанХязгааргүй хөдөлгөөн ХХК-ийн хяналтын инженер
9Тэргүүний хяналтын инженерМөнхөд ашдын зам ХХК-ийн Зөвлөх багийн ахлагч Ш.Будхүү

Салбарын Аварга 3 ажилтнаар:

НоминациШагналын эзэн
12022 оны аварга Удирдан зохион байгуулагчЭн Би Си Си ХХК-ийн ерөнхий инженер С.Ганхуяг
22022 оны аварга Инженер техникийн ажилтанТэргүүн саруул зам ХХК-ийн материалын инженер Б.Цэрэндулам
32022 оны аварга ЗамчинАй Си Ти Сайн консалтинг ХХК-ийн төслийн багийн ахлагчийн орлогч Ч.Энхжаргал

Салбарын Онцлох, Тэргүүний болон Аваргуудын шагналыг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийн зохицуулах  газрын хэлтсийн дарга Ч.Сугармаа, ЗТХТ-ийн захирал Х.Пүрэвжаргал, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Авто замчдын ахмадын холбооны дарга, МУ-ын гавьяат барилгачин Р.БУД, Монголын АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын зөвлөх инженер “Ай Си ТИ Сайн консалтинг” ХХК-ийн захирал С.Очирбат, Монголын АЗХ-ны УЗ-ийн гишүүн, “Лабо” ХХК-ийн зөвлөх, МУ-ын зөвлөх инженер, Доктор Ч.Лхагважав, Монголын АЗХ-ны УЗ-ийн гишүүн, “Ган гүүр” ХХК-ийн захирал Б.Гантөмөр, Монголын АЗХ-ны УЗ-ийн гишүүн, “Арж роуд” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ нар гардууллаа.

Монголын авто замчдын холбооноос 2022 онд Гавьяат барилгачин цол тэмдгээр шагнуулсан МУ-ын зөвлөх инженер, Доктор  Д.Энхбаатарт хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аяга өргөн барилаа.

2022 оноос эхлэн Монголын авто замчин залуучуудын холбооноос “Шилдэг залуу замчин” шалгаруулан шагнахаар болсон. Уг шагналыг Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Г.Анхцэцэг авч Замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Нямсүрэн гардуулна. Мөн Замчин залуучуудын холбооноос идэвх зүтгэлтэй ажилласан удирдах зөвлөлийн нэг гишүүнээ шагнаж урамшууллаа.

“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-15” Шинэ жилийн цэнгүүний үеэр нэгэн гэнэтийн бэлэг байсан нь МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, МУ-ын зөвлөх инженер Л.Гомбо гуай өвлийн өвгөнөөр хүрэлцэн ирж салбарын сайчуулдаа бэлэг гардууллаа.

2022 оны шинэ жилийн цэнгүүний азтанууд шалгаруулах арга хэмжээг RANDOM программ ашиглан шалгарууллаа. Салбарын төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд гардуулсан бөгөөд:

  1. Монголын авто замчдын холбооны нэрэмжит эхний сугалааны азтаныг  өвлийн өвгөн МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, МУ-ын зөвлөх инженер Л.Гомбо тодруулж Таван нүдэн брэндийн Соёмбо,
  2. Монголын авто замчдын холбооны нэрэмжит дараагийн 2 сугалааг гүйцэтгэх захирал  А.Уранчимэг тодруулж тус бүр 1 сая төгрөг.
  3. Монголын авто замын зураг төсөлчдийн холбооны сугалааг тэргүүн У.Пүрэвжавын /нэрийн өмнөөс А.Уранчимэг/ тодруулж “Авто зам” номыг 500,000₮-ийн хамт.
  4. Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэгийн сугалааг гүйцэтгэх захирал О.Наранбаатар тодруулж Чингис хааны иш хөрөг.
  5. Монголын авто замчин залуучуудын холбооны сугалааг тэргүүн Н.Нямсүрэн тодруулж Говь компаниас 500,000₮ – н худалдан авалт хийх эрхийн бичиг.
  6. Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбооны сугалааг тэргүүн Х.Энэрэлсайхан тодруулж Delonghi брэндийн кофе чанагч, бэлгийн сетийн хамт.
  7. Авто замчдын ахмадын холбооны сугалааг дарга Р.Буд тодруулж Хурдан удмын даага, Дэлхийн түүх номын хамт.
  8. Монголын гүүр барилгачдын холбооны сугалааг тэргүүн Б.Эрхэмбаяр тодруулж “I phone 14” загварын гар утсыг тус тус азтанууддаа гардуулан өглөө.

“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-15” Шинэ жилийн цэнгүүнд SYMPHONY ORCHESTRA, Дуучин МИШЭЭЛ, LUMINO хамтлаг , MOON DANCE хамтлаг, LUMINO хамтлаг, дуучин Батух, Хулан, Ядам, Наагий, Чоно хамтлаг, DJ Агваан зэрэг урлагийн тоглолтуудаар ирсэн зочиддоо бэлэг барилаа.

2023 ондоо амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөл дэвшүүлэн цэнгүүнээ өндөрлөлөө.

Scroll to Top