Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЫН АЖЛЫН ЗАР

Тендер шалгаруулалтын нэр: Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50 км /Дорнод, Баян-Уул сум/

Тендер шалгаруулалтын урилгын дугаар: ЗТХЯ/202301002/01/01

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/202301002

Зам, тээврийн хөгжлийн яам нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50 км /Дорнод, Баян-Уул сум/–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:

1. ” Баян-Уул сумаас Цагаан давааны өвөр хүртэл 24 км хатуу хучилттай авто зам, Бага Үйлсийн голын 10.64 у/м гүүр, Үйлсийн голын 20.84 у/м гүүр, цахилгаан дамжуулах агаарын шугам зөөх ажил, шилэн кабель зөөх ажил”

2. ” Цагаан давааны өврөөс Ульхан боомт хүртэл 26 км хатуу хучилттай авто зам, Зүрх голын 20.84 у/м гүүр, Сэрүүн голын 18.84 у/м гүүр, Хойд битүүгийн голын 10.64 у/м гүүр, Урд битүүгийн 18.84 у/м гүүр “

Тендерийг 2023 оны 02 -р сарын 17 -ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 02 -р сарын 17 -ны өдрийн 10 цаг 30 минут-т зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Монгол, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо , Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIII байр,

Утас: 62263192

www.tender.gov.mn

Scroll to Top