Аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл,бусад баримт бичгийн хүлээн авах, судлах, дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоо хооронд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 266 тоот гэрээ 2022 оны 12 дугаар сарын 31 өдөр дуусгавар болсныг мэдэгдэж байна.
Иймд аж ахуйн нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яаманд тавьж шийдвэрлүүлнэ үү.