Монголын авто замчдын холбооны Сургалт арга зүйн зөвлөл хуралдаж Дадлагажсан инженер, Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтуудын хөтөлбөр болон сургалтад хамрагдахаар бүрэн бүртгүүлсэн ИТА нарын материалыг шалган шаардлага хангасан инженерүүдийн нэрсийг гаргалаа.
Ажилласан жилийн шаардлага хангаагүй, сургалтад хамрагдах хугацаа болоогүй инженерүүдийг хассан болно.
Мэргэшсэн инженерийн зэрэг сунгах, Мэргэшсэн төсөвчин, Зөвлөх инженер, Хяналтын инженерүүдийн сургалтад хамрагдахаар бүрэн бүртгүүлсэн, шаардлага хангасан инженерүүдийн нэрсийг дараагийн хурлаар хэлэлцэн гаргах болно.
2023 оны инженерүүдийн сургалт Дадлагажсан инженерийн зэрэг олгох сургалтаар эхлэхээр боллоо. Дадлагажсан инженерийн сургалтыг 2 удаа зохион байгуулна. Үүнд:
- Дадлагажсан инженерийн эхний сургалт: 2023 оны 01-р сарын 04-ний 09:30-д “Платиниум” зочид буудлын 2 давхарт хурлын танхимд эхэлнэ. №1
- Дадлагажсан инженерийн дараагийн сургалт: 2023 оны 01-р сарын 11-ний 09:30-д “Платиниум” зочид буудлын 2 давхарт хурлын танхимд эхэлнэ. №2
- Мэргэшсэн инженерийн зэрэг олгох эхний сургалт: Сургалт 2023 оны 01–р сарын 09-24-ний хооронд МАЗХ-ны сургалтын танхим “UB TOWER3 405 тоотод болно. №1
- Мэргэшсэн инженерийн зэрэг олгох дараагийн сургалт Сургалт 2023 оны 01–р сарын 25-02-р сарын 08-ны хооронд МАЗХ-ны сургалтын танхим “UB TOWER3 405 тоотод болно. №2
Сургалтад хамрагдах ИТА нар сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрөө дараах дансанд төлж баримтаа авч ирнэ үү.
Данс: Хаан банк 5029541678 /Монголын авто замчдын холбоо
Гүйлгээний утга: Овог нэр, байгууллага /+Байгууллагын РД/