Мэдээ, мэдээлэл

ХБНГУ-д 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 14-ны өдрүүдэд болох “ЗАМ, ДЭД БҮТЭЦ – тогтвортой хөгжил” сургалт, туршлага судлах аялалд бүртгэж байна.

Зорилго:

Манай эрин цагийн том шалгуур- уур амьсгалын өөрчлөлт биднээс шинэ хандлага, бизнесийн арга барил шаардсаар байгаа билээ. Харин 2020 оноос цэнхэр гарагт бий болсон цар тахлын гэнэтийн сорилтууд биднийг бүхий л талаар амьдралын, бизнесийн эрс өөрчлөлт хийхийг шаардаж байна. Эдгээр сорилтуудыг бид хамтран бие биеээсээ суралцах, харилцан нөхөх замаар туулах учир ийм хэлбэрийн солилцооны ач холбогдол өндөр. Дэлхийн хамтын нийгэмлэг, Монгол улсын нэгдмэл тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүх талаар хариуцлагатай хэрэгжүүлэхэд дэд бүтцийн салбар, салбарын ААН-н чадамжийг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлөл бий болгоход сургалт – аялалын зорилго оршино.

Агуулга:

• Тогтвортой хөгжлийн бодлого барилгын салбарт – Төрийн бодлого, хэрэгжилт

• Тогтвортой хөгжлийн баримтлал – эргэлтийн эдийн засаг 

• Туслан гүйцэтгэлийн менежмэнт  

• ААН-н хөгжил, арга зүйн чадамж

Хамрах хүрээ:

§ Салбарын ААН-үүдийн удирдах түвшиний төлөөлөл,

§ Салбарын бодлого, зохицуулалтын байгууллагын төлөөлөл,

§ Салбарын мэргэжлийн үндсэн болон мэргэжил дээшлүүлэх сургалт,судалгааны байгууллагын төлөөлөл

Хүлээх үр дүн:

Эрдэсийн түүхий эдийн хамгийн том хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтын  салбарт хязгаарлагдмал нөөцийн хэмнэлт, сэргээгдэх нөөцийн өндөр ашиглалт бүхий агаарын болон хөрсний бохирдолоос сэргийлэхүйц маргаашийн эринд хохирол үл учруулах хариуцлагатай, тогтвортой байдлыг хэрхэн хангаж буй талаар ХБНГУ-ын тэргүүлэх арга, туршлагаас суралцах,

Ногоон хөгжлийн зорилго, зорилтуудад нийцсэн хот, хот байгуулалтын бодлого, бодлогын хэрэгжилтийн арга зам, дэмжлэгүүдийн талаар туршлага судлах,

нөөцийн хэмнэлт бүхий дэвшилтэт технологуудтай танилцах, суралцах

Үйлдвэрлэл үйлчилгээний бүтээмж дээшлүүлэх арга замуудаас суралцах,

Үндэсний бөгөөд олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх арга замуудад суралцах

Дэлгэрэнгүй мэдээллийг 99152934

Бүртгэх хугацаа:  2022.11.25 хүртэл явагдана.

Бүртгэх утас:  99152934

Виз мэдүүлэх хугацаа: 2022.12.05

Арга хэмжээний үнэ: Евро 2100.

Бүрдүүлэх материал:

1. Бүрэн гүйцэд бөглөсөн шенген визийн маягт ба худал мэдүүлэг өгсөнөөс үүдэх үр дагаварын талаарх танилцуулга Германы элчин сайдын яамны сайтаас татаж авна. Худал мэдүүлэг өгсөнөөс үүдэх үр дагаварын талаарх танилцуулга дээр / Зөвхөн гарын үсэг зурна/
2. Биометрийн шаардлага хангасан 35*45 мм 2 хувь цээж зураг
3. Гадаад паспорт (сүүлийн 10 жил дотор олгосон байх ёстой ба хэрэв байгаа бол өмнө ашиглаж байсан паспортууд) хуулбар
4. Байгууллагын дансны хуулга / сүүлийн 3 сар/
5. Банкны тодорхойлолт /англи хэл дээр/
6. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /англи орчуулгын хамт/
7. Байгууллагын тодорхойлолт /англи хэл дээр/
8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
9. Визний хураамж / монгол төгрөгөөр/

Зардалд багтсан үйлчилгээ:

  • ХБНГУ-д хөтөлбөрийн хүрээнд үйлчлэх тээврийн хэрэгсэл,
  • Сургалт, экскурсын зардал,
  • 7 х Зочид буудал /3-4одтой буудалд 2хүний өрөөгөөр тооцсон болно,

хэрэв нэг хүний өрөөнд орох бол €250,- нэмэгдэнэ/

  • 7 х өглөөний цай,
  • 7 x өдрийн хоол         
  • Бэлтгэл ажил- агуулга болон ложистик зохион байгуулалт,
  • Гүйцэтгэл – зохион байгуулалт, хөтөч, орчуулга,
  • Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал

Зардалд олон улсын нислэг, визний хураамж, оройн хоол багтаагүй болно.

Scroll to Top