Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойг угтан ажилтан албан хаагчдаа Засгийн газрын салбарын шагналуудаар шагнуулах аж ахуйн нэгж албан байгууллагууд 2022 оны 09-р сарын 28-ны дотор Зам тээврийн хөгжлийн яамны цахим системд www.award.mrtd.gov.mn бүртгүүлсэн байна. Систем тухайн өдөр автоматаар хаагдахыг анхаарна уу.
Монголын авто замчдын холбооны хүндэт өргөмжлөлөөр шагнуулах хүсэлт, материалыг info@mra.mn хаяг болон цаасаар /Люкс центр 402 тоот/-д хүлээн авна.
Засгийн газрын салбарын шагнал:
– “Тэргүүний замчин” хүндэт тэмдэг
– “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
Зам, тээврийн хөгжлийн яамны шагнал:
– “Жуух бичиг”
Салбарын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлж буй хүмүүсийг тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:
– Шагнуулахаар нэр дэвшүүлсэн тухай байгууллагын албан бичиг
– Хамт олны эсхүл удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл
– Ажил байдлын тодорхойлолт /бүтээлийн жагсаалтыг хавсаргах/
– Өмнө шагнагдсан шагналуудын хуулбар
– Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг, томилсон, чөлөөлсөн хэсэг/
– Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар
Шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн П.Насанжаргал
Утас: 51263178
Цахим систем: www.award.mrtd.gov.mn
Хаяг: Засгийн газрын байр 13, Зам, тээврийн хөгжлийн яам, 3 давхар, 306 тоот
Зам, тээврийн салбарын албан хаагчид шагнал олгох журмыг: https://mrtd.gov.mn/ сайтаас авах боломжтой.