Мэдээ, мэдээлэл

“Алтан шар зам “ төгөл байгуулж 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” аяны хүрээнд  2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр авто замчид  Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Бурхантын хөндийд байрлах  Авто замчдын нэрэмжит “Алтан шар зам “ төгөл байгуулж 1000 мод тарилаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн төрсөн нутаг, Монгол Улсын төв цэг , Өвөрхангай аймгийн Бүрд сумын Бурхантын хөндийд  “Алтан шар зам” дууны гэрэл хөшөө байрладаг энэхүү газарт төгөл  байгуулах ажлыг  МУ-ын гавьяат барилгачин, Авто замчдын ахмадын хорооны дарга Р.Буд санаачлан, авто замын салбарын   төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд  дэмжин ажилласан.

Авто замын салбарын төрийн бус байгууллагууд  арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон ахмадуудад , тэргүүний ажилтнуудад  гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр Монголын авто замчдын холбооноос төгөл байгуулах санаачлага гарган идэвхтэй ажилласан хувь хүн, байгууллагуудад Монголын авто замчдын холбооны хүндэт өргөмжлөл, батламж гардуулсан.

“Алтан шар зам” дууны гэрэлт хөшөөний дэргэд төгөл байгуулж, мод тарих бэлтгэл ажлыг хангах,  хашаа барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн Өвөрхангай АЗЗА ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК-ийн хамт олонд болон энэхүү арга хэмжээг дэмжин оролцсон байгууллагууд, хүмүүст  нийт замчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

 

Scroll to Top