Мэдээ, мэдээлэл

Гишүүн байгууллагуудын анхааралд: Мэргэжлээрээ ХБНГУ-д албан ёсоор хөдөлмөр эрхлэн, амьдрах боломж

Монголын авто замчдын холбоо, ХБНГУ-ын Нордрайн-Вестфаллен муж улсын авто замын компанитай гэрээ байгуулан  “Авто зам, гүүр, хоолой ажилтан,  зам барилгын машин механизмын оператор мэргэжилтэй  мэргэшсэн ажилчдыг ХБНГУ-д албан ёсоор хөдөлмөр эрхлэх эрхтэй, тус улсын цалингийн тарифаар ажиллаж, амьдрах боломжийг нээж байна. Туршилтын хугацааг амжилттай дуусгасан тохиолдолд ХБНГУ-руу гэр бүлээ татах боломжтой.

Тус компанид ажиллах ажилчид мэргэжлээрээ мэргэшсэн, өндөр ур чадвартай , герман хэлний А1, А2, түвшний хэлний мэдлэгтэй байх шаардлагатай учир МАЗХ-ноос герман хэлний болон Герман ажиллаж амьдрахад бэлтгэл  сургалтыг зохион байгуулахаар хүмүүсийг бүртгэж байна.

Хүний тоо хязгаартай.

Сонгон шалгаруулалтын үйл явц

1-р шат: Ирүүлсэн материал судлаж шалгуур хангасан хүмүүсийг ярилцлагад урих.

2-р шат: Ганцаарчилсан ярилцлага хийж, шалгуур хангасан хүмүүсийг бэлтгэл сургалтад элсүүлнэ. Бэлтгэл сургалт 4-р сарын 18-нд эхлэнэ

3-р шат: Сургалтын явцын шалгалт болон сургалтын ирц, А1, А2 түвшний шалгалтын оноо хангасан ажилчдыг германы хүлээн авах компанийн төлөөллийн  оролцоотой  тодруулна.

4-р шат: Сонгогдсон ажилчидтэй  гэрээ хийж, ХБНГУ-ын холбогдох байгууллагуудад бичиг баримтыг бүрдүүлэн өгч явах нөхцөлийг ханган 10-р сард мордуулна

Тавигдах үндсэн шаардлага:

  1. МАЗХ-ны гишүүн байгууллагын хүсэлт
  2. 20-50 насны эрэгтэй, эмэгтэй Монгол Улсын иргэн
  3. Элдэв муу зуршилгүй, эрүүл мэндийн асуудалгүй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын тодорхойлолт
  2. Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, зэргийн гэрчилгээ
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Анкет (хавсралтыг харах), цээж зураг Анкет-ГерманDownload
  5. А4 хэмжээтэй хагас хуудсанд багтаан сургалтанд хамрагдах сэдэл шалтгаан, ирээдүйн зорилго төлөвлөгөөгөө танилцуулсан тайлбар

Бүрдүүлэх материалыг contact@mra.mn хаягаар хүлээн авна.

Утас: 99152934, 80112991

Scroll to Top