Мэдээ, мэдээлэл

МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТ ЦАХИМААР ОРОХООР БОЛЛОО

2022 оны 01-р сарын 24-нөөс эхлэх “Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн сургалт” танхимаар явахаар төлөвлөгдсөн байсан.Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1 сарын 20-ны байдлаар 24 цагт 3119 тохиолдолд, үүнээс нийслэлд 1725 хүн бүртгэгдсэн байна.Ковид-19 цах тахлын тархалт ихсэж байгаатай холбогдуулан, сургалтад хамрагдах инженерүүдээс ирсэн хүсэлтийг харгалзан сургалтаа цахим болгож 2-р сарын 07-ноос эхлүүлэхээр болсныг үүгээр мэдэгдэж байна.Сургалт Google meet, Google classroom, Facebook групп ашиглан зохион байгуулна.Сургалтад нэгдэх заавар: 2022 оны 01-р сарын 24-28-ны хооронд цахим хичээлийн холболтыг дараах байдлаар хийх болно. Үүнд:1. Та бүхний /ж мэйл/ @gmail.com хаягаар Google classroom-д орох линк очих болно. Тус линкээр дамжин Google classroom-д нэгдэн хичээлүүдээ файлаар нь үзэх боломжтой болно.2. Хичээлүүдийг Google classroom-д оруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу Google meet-ээр шууд холбогдон хичээлдээ орох болно. 3. Яаралтай зар, мэдээлэл хүргэх, шууд холбогдох хичээлийн линк оруулахад ашиглахаар та бүхний анкет дээр бичсэн фэйсбүүк хаягаар “Мэргэшсэн горилох-2022.02.07-22” гэсэн ангийн чат групп-д нэгтгэн хүсэлт илгээх болно. Хүсэлтийг хүлээн авч нэгдэх боломжтой.Та бүхэн сургалтад ашиглах техник хэрэгслээ бэлтгэсэн байх шаардлагатай. Үүнд:1. Бүртгүүлэхээр өгсөн анкет дээр фэйсбүүк болон ж мэйл хаягаа өгөөгүй нь 80112991 утсанд нэр – фэйсбүүк -зургийн тайлбар, ж мэйл хаягаа мс-р илгээгээрэй.2. 01-р сарын 24-28-ны хооронд фэйс болон ж мэйлээр линк, хүсэлт ирээгүй бол мөн 80112991 утсанд мэдэгдэх хэрэгтэй.3. Камер, микрофонтой компьютер /зөөврийн компьютер/ бэлдээрэй.4. Интернет холболттой байх5. Сургалтад бүртгүүлэхдээ өгсөн материалуудаа өөрийн компьютертээ хадгалсан байх. /Сургалт эхлэхээр Сургалтын нэгдсэн цахим системд бүртгүүлэхэд бэлэн байх хэрэгтэй.

/Асууж тодруулах зүйл байвал ажлын өдөр, ажлын цагаар 80112991 дугаараас лавлаарай.

Scroll to Top