Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРИЙН ХУРДАСГУУР 2022

“Ай Роуд” Авто замын судалгааны институтээс 2-р сарын 7-ны өдрөөс 2-р сарын 25-ны өдрийн хооронд “АВТО ЗАМЫН ИНЖЕНЕРИЙН ХУРДАСГУУР 2022” хөтөлбөрийг зарлах гэж байна. Уг хөтөлбөр нь Авто замын салбарын инженерүүдийн хувь хүний ур чадваруудыг цогц, идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлж, салбартаа манлайлах чадвартай инженерийн өсөн дэвших процессыг системтэйгээр хурдасгах зорилготой хөтөлбөр юм.

       Тус хөтөлбөрт нийт 25 хүн хамрагдах бөгөөд нэг компаниас нэг  инженер оролцуулахаар төлөвлөж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд:

  • Салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах;
  • Хувь хүний хөгжлийн цогц сургалтуудад хамрагдах;
  • Хувь хүн болон багийн гишүүдтэй үр дүнтэй харилцах;
  • Удирдан зохион байгуулах, манлайллын ур чадвараа сайжруулах;
  • Салбарын түүчээ компаниудтай танилцах аялал хийх;
  • Төгсгөлд нь нийт оролцогчид багт хуваагдан тусгай даалгавар бүхий тэмцээнд оролцож, хөтөлбөрөөс суралцсан зүйлсээрээ өөрийгөө сорих болно.
Scroll to Top