Мэдээ, мэдээлэл

“Хөгжилд хөтлөгч авто замчид-14” Авто замын салбарын шинэ жилийн цэнгүүн боллоо.

“Хөгжилд хөтлөгч авто замчид-14” Авто замын салбарын шинэ жилийн цэнгүүн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

     Шинэ жилийн цэнгүүний арга хэмжээг Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нээж үг хэллээ.

     Мөн арга хэмжээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хүрэлцэн ирж замчиддаа ажил хөдөлмөрт нь амжилт хүсэж шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан ”ЗЗБ” ХХК-ийн захирал Л.Эрдэнэбаатар, “Эвт уул” ХХК-ийн механизмчин Г. Ядамсүрэн нарын шагналыг гардууллаа.

Арга хэмжээний үеэр 2021 оны онцлох үйл явдалыг тодруулсан. Үүнд:

  • Монгол улсын зөвлөх инженер, доктор С.Очирбатыг Монголын авто замчдын холбооноос санаачлан  гурван улсыг холбосон олон улсын дамжин өнгөрөх транзит тээврийн “эдийн засгийн коридор” болох “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто зам”-ын техник эдийн засгийн үндэслэлийг авто зам, гүүрийн зураг төслийн 10 аж ахуйн нэгж  байгууллага өөрсдийн хөрөнгөөр  хийж  гүйцэтгэснийг  2021 оны “Онцлох үйл явдал”-аар,
  • Монгол улсын зөвлөх инженер, доктор У.Пүрэвжавыг “Монгол орны нөхцөлд тохирох замын хучлагын бүтээц” эрдэм шинжилгээний өгүүлэл нь  канад улсын калгари хотод 2022 онд зохион байгуулагдах  дэлхийн авто замын XIV конгресст тавигдах итгэлээр шалгарсан тул оны “Онцлох эрдэмтэн”-ээр,
  • Монгол улсын зөвлөх инженер Р.Балжирыг Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /ФИДИК/ -ны “улаан ном” буюу барилгын ажлын жишиг гэрээ, “Цагаан ном” буюу захиалагч ба зөвлөх үйлчилгээний жишиг гэрээг эх хэлнээ орчуулан  монгол улсад нутагшуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул оны “Онцлох бүтээл”-ээр, 
  • Арж роуд ХХК-ийн  хамт олныг Аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбосон сүүлийн төсөл болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барилгын ажлыг  байгалийн онцгой төвөгшилтэй нөхцөлд амжилттай хийж гүйцэтгэсэн тул оны ”Онцлох байгууллага”-аар,      
  • ААШТО ХХК-ийн хамт олныг “Монгол орны авто замын битумын уур амьсгалын бүсчлэл” сэдэвт инновацийн бүтээл гаргаж салбарын судалгаа шинжилгээний ажилд  үнэтэй хувь нэмэр оруулсан тул оны ”Онцлох судалгааны ажил”-аар  тус тус өргөмжлөв.

Мөн энэ үеэр авто замын салбарт 2021 онд  шинээр төрсөн гавъят барилгачин ГБЭТ ХХК-ийн захирал Б.Эрхэмбаяр, Ахмад замчин Чулуунбаатар, Ахмад замчин Галбадрах, ЗМЗ ХХК-ийн зөвлөх Шинэзориг, “Бидний зам” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл,“Арц суварга” ХХК-ийн захирал Ш.Алтансүх, Би Би Сервис ХХК-ийн захирал Н.Батбаяр, Түм арвижих ХХК-ийн захирал Б.Болд, ОДНД ХХК-ийн захирал Б. Дэлгэрсайхан нарт болон “Говийн хэт хуурай уур амьсгалтай нөхцөлд хээрийн аргаар төмөр замын гүүрийн хүнд даацын алгаслал байгууламжмийг хүчитгэж урсрах технолги, арга аргачлал” бүтээлийг  боловсруулж анх удаа нэвтрүүлсэн тул   Монгол улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар “Шилдэг залуу эрдэмтэн, судлаачдад олгодог” оны шилдэг залуу инженерийн шагналыг хүртсэн “ГБЭТ” ХХК-ны ерөнхий инженер Э.Тодгэрэлд хүндэтгэл үзүүллээ.

Авто замын салбарын 2021 оны тэргүүний ажилтнуудын шагналыг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон салбарын төрийн бус байгууллагуудын удирдлагууд гардууллаа.

ДдШагналын нэрШагнуулсан хүний нэрБайгууллага, албан тушаалАжилласан жил
1Тэргүүний замчинЛхамжавын БаасанхүүЭрдэнэ зам ХК-ийн замчинУлсад 31, салбарт 14 жил
2Тэргүүний механизмчинАдъяагийн БаярзоригтХурдны зам ХХК-ийн автогрейдер, ачигчийн операторУлсад 17, салбарт 17 жил
3Тэргүүний жолоочЦэрэнгийн ЦагааннохойБагануур АЗЗА ТӨХК-ийн жолоочУлсад 34, салбарт 34 жил
4Тэргүүний удирдан зохион байгуулагчМишигийн ЦэцгээҮйлсийн зам ХХК-ийн лабораторын эрхлэгчУлсад 25, салбарт 25 жил
5Тэргүүний санхүүгийн ажилтанСанжаагийн ТөмөрбаатарӨвөрхангай АЗЗА ТӨХК-ийн ерөнхий нягтланУлсад 34, салбарт 16 жил
6Тэргүүний хайгуул, зураг төслийн инженерБаярсайханы МөнгөншагайКадсүрвэй ХХК-ийн ерөнхий инженерУлсад 11, салбарт 11 жил
7Тэргүүний талбайн инженер, даамал мастерАвирмэдийн АрсланбаатарАрхангай АЗЗА ТӨХК-ийн ерөнхий инженерУлсад 19, салбарт 19 жил
8Тэргүүний авто замын инженерАдилбишын ЖавхлантөгсЗЗБ ХХК-ийн ерөнхий инженерУлсад 18, салбарт 18 жил
9Тэргүүний хяналтын инженерСахъяагийн БатсүхАварга зам ХХК-ийн ерөнхий инженерУлсад 21, салбарт 21 жил

Авто замын салбарын 2021 оны Аваргуудын шалгаруулан “Есөн эрдэнийн цом”-ыг Зам, тээврийн хөгжлийн яамны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр, Монголын авто замчдын холбооны дарга, зөвлөх инженер Т.Бямбаа, Авто замчдын ахмадын хорооны дарга Монгол улсын гавьяат барилгачин Р.Буд нар гардууллаа.

  • Аварга удирдан зохион байгуулагчаар “Макс рөүд” ХХК-ийн захирал Чимэддоржийн Батбаяр.

Тэрээр 1993 оноос хойш одоог хүртэл авто замын салбарт 28 дах жилдээ ажиллаж байна. Түүний удирдлага дор 600 гаруй хүн хүч, 16 үйлдвэр завод, 300 гаруй механизмууд нарийн төлөвлөгөө, өндөр зохион байгууллалттай ажилласны дүнд 11 сарын хугацаанд 126,7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2020 онд хийж гүйцэтгэсэн байна.

  • 2021 оны Аварга инженерээр “Замын битум” ХХК-ийн ерөнхий инженер Батчулууны Баясгалан.

Тэрээр 1989 оноос одоог хүртэл тасралтгүй авто замын салбарт 33 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус хугацаандаа нийт 1640 урт метр гүүрийн барилга, засварын ажил,  702,367км хайрган болон хатуу хучилттай авто замын барилгын ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, гар бие оролцсон байна. Үүнээс 2020 онд Улаанбаатар Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх 29км хатуу хучилттай авто замын ажил, 2021 онд Даланзадгад – Гурван тэс чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замын ажлуудыг цаг хугацаандаа хийж гүйцэтгэж чанарын өндөр төвшинд тус тус хүлээлгэн өгсөн байна.

  • 2021 оны Аварга замчинаар Арж роуд ХХК-ийн ерөнхий инженер Алтангэрэлийн Отгонбат.

Тэрээр салбартаа 17 жил ажиллаж байгаа бөгөөд 17 орчим аймаг сумдыг холбосон авто замын бүтээн байгуулалтын ажил, 30 орчим зам, талбайн тохижилтын ажлыг удирдан зохион байгуулж ажилласан байна. 2020-2021 он таван Толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажил, Завхан аймгийн Улиастай Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажилд ерөнхий инженерээр ажилласан байна.

Scroll to Top