Мэдээ, мэдээлэл

“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД – 14” ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНИЙ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

2021 он Авто замчид Та бидний хувьд бүтээн байгуулалт, ажлын амжилтын жил болж өнгөрч байна.

Ирэх 2022 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, авто замын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэн тэр хэмжээгээр замчид Та бидний ажил үйлс өөдрөг сайхан байна гэдэгт итгэлтэй байна.

Шинэ жилийн цэнгүүнийг 2007 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд салбарын тэргүүний удирдах ажилтан болон тэргүүний шилдэг ажиллагсдыг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Та бүгдэд ирж буй шинэ 2022 оны мэндийг дэвшүүлж Монголын Авто Замын салбарын “Хөгжилд хөтлөгч авто замчид – 14” шинэ жилийн баярын цэнгүүнд оролцохыг урьж байна.

Баярын цэнгүүний үеэр:

Авто замын салбарын 2021 оны аварга:

1Замчин1
2Инженер техникийн ажилтан1
3Удирдан зохион байгуулагч1

Авто замын салбарын 2021 оны тэргүүний:

1Замчин1
2Механизмчин1
3Жолооч1
4Удирдан зохион байгуулагч1
5Санхүү, сургалт, хүний нөөцийн ажилтан1
6Инженер техникийн ажилтан1
7Талбайн, инженер /даамал, мастер/1
8Хайгуул, зураг төсвийн инженер1
9Хяналтын инженер1

номинациар тус тус шалгаруулах тул шагналд ажил үйлсээрээ хамт олноосоо шалгарсан шилдэг, тэргүүний ажилчин, албан хаагчдынхаа тодорхойлолт, холбогдох материалыг info@mra.mn цахим хаягаар 2021 оны 12 сарын 01-ны дотор зохион байгуулах комисст ирүүлнэ үү.

Шагнуулахаар нэр дэвшүүлж буй хүмүүсийг тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Шагнуулахаар нэр дэвшүүлсэн тухай байгууллагын албан бичиг,

2. Шагналын анкет

3. Ажил байдлын тодорхойлолт /ажлын үр дүнгийн үзүүлэлт/

4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар

Та бүхэн оролцох хүний таксаа төлж ширээгээ баталгаажуулахыг анхаарна уу.

/Эхний ээлжинд захиалгаа өгч, төлбөрөө төлсөн байгууллага, хувь хүмүүс сонгосон суудалдаа суух боломжтой./

Холбоо барих утас: 99152934, 80112991, 99062449,

Цэнгүүн 2021 оны 12 дугаар сар 10-ны өдөр Корпорейт зочид буудлын “Event hall” танхимд болно.

                ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

            МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО

Scroll to Top