Зам, тээврийн хөгжлийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна” гэж заасны дагуу Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбарын мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, эсхүл төрийн бус байгууллагаас худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан, Үнэлгээний хороонд ажиллах боломжтой иргэдийг бүртгэхээр ажиллаж байгаа тул бүртгэлд хамрагдах иргэд худалдан авах ажиллагааны гэрчилгээний хуулбар, холбогдох утасны дугаар, өөрийн ажил байдлын болон гишүүнчлэлийн талаарх мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор enkhjargal@mrtd.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Холбогдох утас: 51263179, 51263193