Мэдээ, мэдээлэл

2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ИНЖЕНЕРҮҮДИЙН СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС

Авто зам, гүүрийн инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох, давтан сургах зарим сургалтуудыг ЗТХЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу нэмэлтээр зохион байгуулах гэж байгаа бөгөөд хугацаа бага байгаа учир заасан хугацаанд, зааврын дагуу ирүүлсэн тохиолдолд хамрагдах боломжтой болохыг анхаарна уу.

Авто зам, гүүрийн инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох, давтан сургах сургалтуудыг 2022 оны 1-р улиралд зохион байгуулах гэж байгаа бөгөөд 2021 оны 11-р сарын 30-ны дотор зааврын дагуу материалаа surgaltmra@gmail.com хаягаар ирүүлсэн тохиолдолд хамрагдах боломжтой болохыг анхаарна уу.

Дараах сургалтуудад ямар инженерүүд хамрагдах боломжтой, яаж материалаа бүрдүүлж ирүүлэх зэрэг мэдээллийг хүргэж байна.

Сургалтууд:

  1. Дадлагажсан инженерийн зэрэг олгох сургалт
  2. Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгох, сунгах сургалт
  3. Тэргүүлэх болон Мэргэшсэн төсөвчний зэрэг олгох сунгах сургалт
  4. Хяналтын инженерийн итгэмжлэх олгох, сунгах сургалт

Бүртгэх хугацаа:

2021.11.30-ныг дуустал surgaltmra@gmail.com хаягаар дараах зааврын дагуу авна.

1. ДАДЛАГАЖСАН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Авто зам, гүүр, геодезийн хэмжилт, материал, машин механизмын ашиглалт зэрэг чиглэлүүдээр их дээд сургуулийг 2014 оноос хойш  төгссөн /С дипломыг тооцохгүй/
  • Авто замын салбарт тасралтгүй 3-с дээш жил тогтвор суурьшилтай ажилласан.
  • Журмын дагуу материалаа бүрэн бүрдүүлж өгсөн /Анкетаа бүрэн бөглөж файлаар өгөх/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкет татаж шивэх /WORD хэлбэрээр ирүүлэх/
  • Анкетан дээр заавал ж мэйл /@gmail.com/ хаяг бичиж, фэйсбүүк хаягаа зургийн тайлбартай бичсэн байна! /хар шил, цагаан цамцтай гэх мэт/
  • Анкетны доор дипломын хуулбараа зураг хэлбэрээр оруулах

      /PDFболгохгүй word файлаа өөрийн нэрээр хадгалаад мэйлээр ирүүлэх/

  • Ажил байдлын тодорхойлолт /хэдэн онд орсон, ямар албан тушаалаар яаж ажиллаж байгаа гэдгийг дэлгэрэнгүй бичсэн байна./

2. МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Авто зам, гүүр, геодезийн хэмжилт, материал, машин механизмын ашиглалт зэрэг чиглэлүүдээр их дээд сургуулийг 2013 оноос өмнө төгссөн эсвэл Дадлагажсан инженерийн зэрэг аваад 2 жил болсон инженерүүд /С дипломыг тооцохгүй/ Дадлагажсан инженерийн гэрчилгээ хавсаргасан байх
  • Авто замын салбарт тасралтгүй 5-с дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй  ажилласан.
  • Сунгах сургалтад хамрагдах бол /өмнө авсан сэдвээрээ бүтээл хийсэн байх/
  • Журмын дагуу материалаа бүрэн бүрдүүлж өгсөн. Анкетаа бүрэн бөглөж доошоо шаардлагатай материалуудаа оруулж 1 файл болгон өөрийн нэрээр хадгалж ирүүлсэн байх/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкетаа татаж аваад, шивж доор нь бусад материалуудаа хуулж word-ын 1 файл болгон өөрийн нэрээр хадгалан ирүүлэх. Анкетан дээр заавал ж мэйл /@gmail.com/ хаяг бичиж, фэйсбүүк хаягаа зургийн тайлбартай бичсэн байна! /хар шил, цагаан цамцтай гэх мэт/
  • Анкетын доор дипломын хуулбараа зураг болгон хуулж оруулах
  • Өмнө нь мэргэшсэн болон дадлагажсан инженерийн сургалтад хамрагдаж байсан бол гэрчилгээний хуулбарыг мөн адил зураг болгон хуулж оруулах
  • Ажил байдлын тодорхойлолтыг хамгийн доор нь оруулна. /хэдэн онд орсон, ямар албан тушаалаар яаж ажиллаж байгаа гэдгийг дэлгэрэнгүй бичсэн байна./
  • МЭРГЭШСЭН ТӨСӨВЧНИЙ ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Авто зам, гүүрийн чиглэлүүдээр их дээд сургууль төгссөн. Авто зам, гүүрийн  мэргэшсэн инженерийн зэрэгтэй. Хугацаа нь дуусаагүй байх.
  • Төсөвчний анхан шатны сургалтыг төгсөөд 3 жил болсон.
  • 20-с дээш төсөв хийсэн. /ЗТХЯ, ЗТХТ, НАЗХГ зэрэг захиалагч байгууллагаар баталгаажсан төсвүүдийн нүүрийг оруулах. Төсөвчин гэдэгт нэр нь байх ёстой/
  • Журмын дагуу материалаа бүрэн бүрдүүлж өгсөн

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкетаа татаж аваад, шивж доор нь бусад материалуудаа хуулж word-ын 1 файл болгон өөрийн нэрээр хадгалан ирүүлэх. Анкетан дээр заавал ж мэйл /@gmail.com/ хаяг бичиж, фэйсбүүк хаягаа зургийн тайлбартай бичсэн байна! /хар шил, цагаан цамцтай гэх мэт/
  • Анкетын доор дипломын хуулбараа зураг болгон хуулж оруулах
  • Мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбарыг зураг болгон оруулах /хүчинтэй байх/
  • Төсөвчний анхан шатны сургалтын гэрчилгээг зураг болгон оруулах
  • Өмнө нь мэргэшсэн төсөвчний сургалтад хамрагдаж байсан бол гэрчилгээний хуулбарыг мөн адил зураг болгон хуулж оруулах
  • Ажил байдлын тодорхойлолтыг хамгийн доор нь оруулна. /хэдэн онд орсон, ямар албан тушаалаар яаж ажиллаж байгаа гэдгийг дэлгэрэнгүй бичсэн байна./
  • 20-с дээш төсвийг маягт 1-н дагуу жагсааж 1 тэргүүлэх төсөвчнөөр баталгаажуулсан байх. /ЗТХЯ, ЗТХТ, НАЗХГ зэрэг захиалагч байгууллагаар баталгаажсан төсвүүдийг
  • Дээрх төсвийн нүүрүүдийг жагсаалтын дарааллаар 1 PDF файл болгон өөрийн нэр+ төсвүүд гэж хадгалаад ирүүлэх.

Мэргэшсэн төсөвчний сургалтад суух хүмүүс 2 файл /1 нь (…НЭР….) өөрийн нэрээр хадгалсан анкет болон гэрчилгээ диплом-WORD-р, нөгөө нь (..НЭР… -ТӨСВИЙН НҮҮР) нэртэй  1 PDF файл ирүүлнэ.

БАЙГУУЛЛАГА АНХААРАХ ЗҮЙЛС:

  1. Танай байгууллагаас сургалтад хамрагдах хүмүүсийн зааврын дагуу бэлтгэсэн материалыг 1 мэйлээр хугацаанд нь хамт ирүүлэх.
  2. Дээрх сургалтууд цахимаар явагдах учир хүн бүр @gmail хаягтай байх /анкет дээр бичих/, фэйсбүүк хаяг болон фэйсбүүк хаягны зурагны тайлбарын хамт заавал ирүүлнэ.
  3. Анкеттай файлыг PDF болон зураг хэлбэрээр болгохгүй байх

surgaltmra@gmail.com хаягаар илгээх /олон тасалж илгээхгүй, олон файл хүлээн авахгүй/

Лавлах утас: 80112991

Scroll to Top