Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЫН САЛБАРЫН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ДҮРЭМ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

“Авто замын салбарын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, дүрэм төлөвлөгөөг боловсруулах” зөвлөх үйлчилгээний тендерт манай холбоо шалгаран Зам тээврийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан ажиллаж байна.Зөвлөх багт авто зам, гүүрийн зөвлөх, мэргэшсэн инженерүүдээс гадна ХАБЭА, даатгал, гамшгийн эрсдэлийн үнэлгээчид зэрэг дадлага туршлагатай мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа болно.Авто замын салбарын компаниудын хийж гүйцэтгэж байгаа авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга, засвар, арчлалтын зарим ажлуудад бүсчлэн эрсдэлийн үнэлгээ хийхээр эрх бүхий байгууллагатай манай холбоо хамтран – Төвийн бүс- Баруун бүс- Хойд бүс- Говийн бүсэд ажиллаж буй байгууллагуудаас сонгон Зам барилга, Гүүр хоолой, Засвар арчлалтын ажлуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна.Бидний ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа авто зам, гүүрийн барилга, засварын компаниуддаа баярлалаа.Ажлын хэсэг авто замын салбарт эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл, холбогдох гэрээ, зөвшөөрөл авах, эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг яаралтай хийж гүйцэтгэж хариуцсан ажлуудаа цаг хугацаандаа хийх гүйцэтгэхээр ажиллаж байна.

Scroll to Top