МАЗХ-ны ерөнхийлөгч Авто зам, замын байгууламжийн төсвийн программ”-ыг шинэчлэх программистуудтай уулзаж Estimator, Road Estimator, Estimator PRO, Төсөв Софт зэрэг ижил төстэй программуудын судалгааг хийж, шинэчлэн гүйцэтгэх программын талаар ярилцав.
Авто замын салбарынхан шинэчлэн боловсруулах төсвийн программын хүлээлт өндөр байгаа учир чанарын өндөр түвшинд, хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байлгахаар төлөвлөх, багийн нийт гишүүдтэй нягт уялдаа холбоотой ажиллаж, цаг хугацаандаа хийж гүйцэтгэх хэрэгтэйг анхаарууллаа.