Авто зам, гүүр, хоолойн барилга, засвар, арчлалтын ажлын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг норм, төсвийн программыг шинэчлэн боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын тендерт манай холбоо шалгаран Зам тээврийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Тус зөвлөх үйлгээний ажлыг хийх ажлын хэсгээ нэгдсэн зохион байгуулалтад оруулан
- АВТО ЗАМ БАГ
- ГҮҮР ХООЛОЙН БАГ
- ЗАСВАР АРЧЛАЛТЫН БАГ
- ПРОГРАММЫН БАГ гэсэн 4 хэсэгт хуваан тэргүүлэх төсөвчин, зөвлөх инженерүүдээр ахлуулаад байна.
Авто замын салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай тэргүүлэх төсөвчин, зөвлөх инженерүүд, мэргэшсэн төсөвчид ажлын хэсэгт орсноос гадна хамтран ажиллахыг хүссэн мэргэшсэн төсөвчдийн хүсэлтийг хүлээн авч багуудад хуваан ажиллуулж байна.
Ажлын хэсгийн эхний хурлыг 2021 оны 08-р сарын 20-ны өдөр 10:00 цагаас МАЗХ-ны сургалтын танхимд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан бөгөөд биечлэн ирэх боломжгүй ажлын хэсгийн зарим гишүүдийг цахимаар оролцох боломжоор хангаж ажиллаа.