АВТО ЗАМЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ЦАХИМ САНГИЙН ТУХАЙ
http://www.social.mra.mn/login
Монголын авто замчдын холбооноос санаачлан Авто замын салбарын нэгдсэн мэдээллийн цахим санг үүсгэхээр 2020-оноос ажиллаад амжилттай дуусгаад байна.
Авто замын салбар нь аль нэг салбарт харъяалагдахгүй тусдаа бие даасан салбар учир нэгдсэн мэдээллийн цахим сантай байх нь чухал ач холбогдолтой юм.
Нэгдсэн цахим санд авто замын салбарын компаниудын ерөнхий мэдээлэл, нийт ажилтан албан хаагчдын мэдээлэл, машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэр заводын мэдээлэл зэрэг шаардлагатай бүх мэдээллийг багтаасан болно.
Байгууллага эхний удаад бүртгүүлж МАЗХ-ноос баталгаажуулсны дараагаар тухайн компани мэдээллээ оруулах бөгөөд ажилтнуудын шилжилт хөдөлгөөн бүрт мэдээллээ шинэчилж байхаар хийгдсэн. Нэг удаа бүх мэдээллээ оруулснаар цаашид тусгай зөвшөөрөлийн талаар мэдээлэл, компаниудын хүчин чадлын мэдээлэл, байгууллагуудад зар мэдээ хүргэх зэрэгт илүү хялбар байлгахаар хийгдсэн болно.
Иймд 2021 оны 11-р сарын 30-ны дотор байгууллагаа бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх болон хэрэглэх зааврыг доор хэсгээс татаж авна уу.