Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр “Налайх политехникийн коллеж”, “Дархан-Өргөө политехникийн коллеж”-ийг Авто замын түшиц сургууль болгосон. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 07-р сарын 08-ны өдрийн А/108 тоот тушаалаар авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах тухай тушаал батлагдан гарсан. Энэ дагуу дараах мэргэжлүүдээр “Налайх политехникийн коллеж” дээр элсэлт авч байна. Үүнд:
- Авто замын машин механизмын оператор
- Авто зам, гүүрийн материалын “Лаборант”
- Авто зам, гүүрийн ажилтан – “Замчин”
- Хүнд машин механизмын засварчин
Дээрх мэргэжлүүдээр олон улсын стандартад нийцсэн сургалтын байр, дадлагын байр, техник хэрэгслээр бүрэн хангагдсан орчинд сургах бөгөөд авто замын ажилтай уялдуулан сургалтаа зохион байгуулах боломжийг олгож уян хатан байх юм. Мөн Суралцах хугацаандаа нийгмийн даатгал төлдөггүй хүмүүс төрөөс сар бүр 200.000₮-н тэтгэлэг авна. Анги бүр хүний тоо хязгаартай!
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Боловсрол: Суурь боловсролоос дээш боловсролтой /9-р ангиас дээш/
- Нас: 18-аас дээш
- Хүйс: Харгалзахгүй
- Эрүүл мэнд: Тухайн мэргэжилд тохирсон хөдөлмөр эрхлэх чадвартай
- Бусад: Мэргэжилдээ дур сонирхолтой
Авто зам, гүүрийн компаниуд өөрсдийн хүнээ сургахыг хүсвэл хамрагдах хүмүүсийнхээ мэдээллийг жагсаалтаар сургалт бүрээр бөглөн surgaltmra@gmail.com хаягаар 2021 оны 09-р сарын 20-ны дотор ирүүлнэ үү. Хувь хүн байж болно.
ХАВСРАЛТ:
Байгууллагын нэр /хариуцах, харилцах хүний нэр, утас/
……….Механизмын оператор /1 жил/……….
д/д | Овог | Нэр | Регистрийн дугаар | Гэрийн хаяг | Утасны дугаар /өөрийн/ | Утас /шаардлагатай үед холбоо барих хүний дугаар/ | Боловсролын байдал |
1 | |||||||
2 | |||||||
3 |
……………………… Лаборант /1.5 жил/ …………………..
д/д | Овог | Нэр | Регистрийн дугаар | Гэрийн хаяг | Утасны дугаар /өөрийн/ | Утас /шаардлагатай үед холбоо барих хүний дугаар/ | Боловсролын байдал |
1 | |||||||
2 | |||||||
3 |
…………………….Замчин /1 жил/………………………
д/д | Овог | Нэр | Регистрийн дугаар | Гэрийн хаяг | Утасны дугаар /өөрийн/ | Утас /шаардлагатай үед холбоо барих хүний дугаар/ | Боловсролын байдал |
1 | |||||||
2 | |||||||
3 |
…………………….Хүнд машин механизмын засварчин /1 жил/………………………
д/д | Овог | Нэр | Регистрийн дугаар | Гэрийн хаяг | Утасны дугаар /өөрийн/ | Утас /шаардлагатай үед холбоо барих хүний дугаар/ | Боловсролын байдал |
1 | |||||||
2 | |||||||
3 |
Асууж тодруулах зүйл байвал 99152934, 80112991 утсаар аваарай.