Монголын авто замчдын холбооноос Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн сайд Л.Халтар нарт 2021 оны 3 дугаар сарын 10 ны өдрийн А/65, А/58 албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/37 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу Авто замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар “Монголын авто замчдын холбоо” ТББ-аас гаргасан саналуудыг судлан үзэж, хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж, шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажилласан.
Ажлын хэсэг хэд хэдэн удаа уулзалт, хурал зохион байгуулж, удирдамжид заасан асуудлыг судлан үзэж, хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцон ажил үүргийн хуваарь гарган ажилласан. Судалгаанд үндэслэн удирдамжийн заалт тус бүрээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас гаргах шийдвэрийн төсөл, санал, зөвлөмж боловсруулан гаргасан.
Шийдвэрийн төсөл, санал, зөвлөмжийг удирдамжийн заалт бүрээр нь боловсруулан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцуулж хүлээлгэн өгсөн бөгөөд удирдамжид заасан асуудлууд шийдвэрлэгдэж эхлээд байна.
Эхний байдлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/108 тоот “Авто замын салбарын мэргэжилтэй ажилчид бэлтгэх, давтан сургах тухай” тушаал, Боловсрол , шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/267 “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалууд батлагдан гасан байна.
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын “Төсөв бодох нормд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Алслалтын нэмэгдэл олгох тухай”, “Журам шинэчлэн батлах тухай”, “Норм шинэчлэх тухай” тушаалууд батлагдан мөрдөгдөж эхлэх гэж байна.