Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг сонсож, цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээр шийдвэрлэснээ зарласан. Тус зөвлөгөөнд МАЗХ-оос авто замын салбарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, гарах гарц, шийдэл зэргийг тодорхой болгон нэгтгэн хүргүүлэх тул гишүүн байгууллагууд , салбарын төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ info@mra.mn хаягаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү.