Мэдээ, мэдээлэл

“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД – 12” ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮНД БҮРТГЭЖ БАЙНА.

2018 он нь авто замчид Та бидний хувьд бүтээн байгуулалт, ажлын амжилтын жил болж өнгөрч байна. Ирэх 2019 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, авто замын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэн тэр хэмжээгээр замчид Та бидний ажил үйлс өөдрөг сайхан байна гэдэгт итгэлтэй байна.

Шинэ жилийн цэнгүүнийг 2007 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд салбарын тэргүүний удирдах ажилтан болон тэргүүний шилдэг ажиллагсдыг шалгаруулдаг уламжлалтай билээ.

Та бүгдэд ирж буй шинэ 2019 оны мэндийг дэвшүүлж Монголын Авто Замын салбарын “Хөгжилд хөтлөгч авто замчид – 12” шинэ жилийн баярын цэнгүүнд оролцохыг урьж байна.

Баярын цэнгүүний үеэр:

Авто замын салбарын 2018 оны аварга:

1

Замчин

1

2

Инженер техникийн ажилтан

1

3

Удирдан зохион байгуулагч

1

Авто замын салбарын 2018 оны тэргүүний:

1

Замчин

1

2

Механизмчин

1

3

Жолооч

1

4

Удирдан зохион байгуулагч

1

5

Санхүү, сургалт, хүний нөөцийн ажилтан

1

6

Инженер техникийн ажилтан

1

7

Талбайн, инженер /даамал, мастер/

1

8

Хайгуул, зураг төсвийн инженер

1

9

Хяналтын инженер

1

номинациар тус тус шалгаруулах тул шагналд ажил үйлсээрээ хамт олноосоо шалгарсан шилдэг, тэргүүний ажилчин, албан хаагчдынхаа тодорхойлолт, холбогдох материалыг 2018 оны 12 сарын 06-ны дотор зохион байгуулах комисс /Улаанбаатар,  Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Яаралтай түргэн тусламж 103-ийн хойно. Люкс центр 402 тоот,  хөдөө орон нутгаас бол эхний ээлжинд info@mra.mn хаягаар/-д ирүүлнэ үү.

Шагнуулахаар нэр дэвшүүлж буй хүмүүсийг тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Шагнуулахаар нэр дэвшүүлсэн тухай байгууллагын албан бичиг,

2. Шагналын анкет /ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ/

3. Ажил байдлын тодорхойлолт /ажлын үр дүнгийн үзүүлэлт/

4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар

Цэнгүүнд оролцох такс – 240.000 /хоёр зуун дөчин мянган төгрөг/

Та бүхэн оролцох хүний таксаа төлж ширээгээ баталгаажуулахыг анхаарна уу.

/Эхний ээлжинд захиалгаа өгч, төлбөрөө төлсөн байгууллага, хувь хүмүус сонгосон суудалдаа суух боломжтой./

Холбоо барих утас: 70113288, 80112991, 99152934, 99062449,

Цэнгүүн 2018 оны 12 дугаар сар 14-ны өдөр Корпорейт  зочид буудлын “Event hall” танхимд болно.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО

Scroll to Top