2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Корпорейт хотел Конвенш сентред авто замын салбарын “Хөгжилд хөтлөгч авто замчид-12” шинэ жилийн цэнгүүн боллоо. Уг арга хэмжээнд авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, авто зам, гүүрийн барилга, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний компаниудын төлөөлөл оролцож 2018 оны ажил амжилтаа дүгнэж шилдгүүдээ тодрууллаа.
Цэнгүүнийг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар үг хэллээ.

2018 оны аварга: Есөн эрдэнийн цомоор
Удирдан зохион байгуулагч – “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК-ийн захирал Б.Энхтөр Улсад 48, салбарт 18 жил ажилласан.

Инженер, техникийн ажилтан – “Эн Би Си Си” ХХК-ийн ахлах инженер Ж.Алтан-Оргил Улсад 20, салбарт 20 жил ажилласан.

Замчин- “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн эскаваторын оператор О.Сайнзайжав Улсад 33, салбарт 33 жил ажилласан.



2018 оны тэргүүний ажилтан:
Тэргүүний замчин “Арж роуд” ХХК-ийн талбайн инженер Н.Мөнхжаргал Улсад 14, салбарт 14 жил ажилласан
Тэргүүний механизмчин “Төгс зам” ХХК-ийн эскаваторын оператор П.Энхтөр Улсад 33, салбарт 28 жил ажилласан
Тэргүүний жолооч “Харгуй” ТӨХК-ийн жолооч Б.Ганбат Улсад 27, салбарт 27 жил ажилласан
Тэргүүний удирдан зохион байгуулагч Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ Улсад 8, салбарт 8 жил ажилласан
Тэргүүний санхүүгийн ажилтан “Гангүүр” ХХК-ийн ахлах нягтлан бодогч Д.Аманцоо Улсад 46, салбарт 36 жил ажилласан.
Тэргүүний зураг төслийн инженер “Кадсүрвэй” ХХК-ийн авто замын зөвлөх инженер Н.Сэмжид Улсад 23, салбарт 23 жил ажилласан.
Тэргүүний талбайн инженер, даамал мастер “Эрдэнэ зам” ХХК-ийн талбайн инженер, хэсгийн ахлах Г.Мөнх Улсад 14, салбарт 14 жил ажилласан.
Тэргүүний авто замын инженер “Арж капитал” ХХК-ийн асфальт заводын инженер Ч.Базаррагчаа Улсад 27, салбарт 26 жил ажилласан.
Тэргүүний хяналтын инженер “Ай Си Ти сайн консалтинг” ХХК-ийн авто замын инженер О.Пүлжин Улсад 15, салбарт 15 жил ажилласан нар тус тус шалгарлаа.