Сайн байна уу.
Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг нь Монгол улсад анхдагч болж, Авто замын салбарт олон улсын стандартын дагуу “Авто замын төслийн санхүүгийн менежмент” мэргэжилтэн бэлтгэх 1,5 жилийн хөтөлбөрийг санаачлан Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран зохион байгуулж хичээллэж эхлэхэд бэлэн болсон байна.
Тус хөтөлбөрт суралцаж төгссөнөөр эдийн засаг, санхүүгийн академик боловсролыг олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн мэргэжлийн багш нарын ур чадвар, удирдлаган дор зөв цэгцтэй суралцаж, Монгол улсдаа бага зардлаар ажлынхаа хажуугаар суралцаж мэдлэгээ тэлж ирээдүйдээ үнэтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг авто зам, гүүрийн инженерүүд та бүхэнд олгож байна.
Бид хичээлийн хуваарийг илүү уян хатан болгож бүтэн цагийн ажил эрхэлдэг инженерүүддээ боломж олгон ажлын өдрүүдэд 16-21 цагийн хооронд түргэвчилсэн программаар хичээллэн танхим болон цахим сургалтуудыг хоослуулан, бие даалтын 7 хоногийн завсарлагаантай байхаар зохион байгуулж байна.
Та бүхэн одоо хийж чадах зүйлээ дараа гэж хойшлуулалгүй өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээгээрэй. Амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 89658965 /Э.Тэргэл/
Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг
2018 он