2019 онд Мэргэжлийн зэрэг олгох, сунга сургалтыг амжилттай төгссөн Монгол улсын Авто зам, гүүрийн “Зөвлөх инженерийн зэрэг” –ийн болзол хангасан инженерүүд гэрчилгээгээ гардан авлаа. Зөвлөх болон мэргэшсэн инженерүүдийн хийсэн бүтээл, судалгааны ажлуудыг нийт инженер, оюутан сурагчдад цуврал байдлаар танилцуулахаар удахгүй mra.mn сайтад тусгай булан гарган байршуулах болно. Энэ жил шинээр Зөвлөх инженерийн зэрэг авсан С.Хаснавч болон зэргээ сунгасан нийт инженерүүддээ баяр хүргэе.