02 September, 2019
Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Авто замын салбарын ахмадын тойрон аялал” 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дүнжингарав худалдааны төвийн урд талбайгаас хөдөллөө.
Аялалыг зохион байгуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн төвийн хамт олон, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Багануур АЗЗА” ТӨХК, “Харгуй” ТӨХК, “Дорнод авто зам” ХХК-ийн хамт олонд нийт замчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Монголын Авто замчдын холбооноос аялалд оролцож байгаа ахмадууддаа бэлэг гардуулан үдэн гаргаж өглөө.
Ахмадууддаа аялалд нь амжилт хүсэж алтан шар зам нь өлзийтэй байхыг хүсэн ерөөе.