Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит “Зүүн бүсийн авто замчдын ур чадвар -2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
“Зүүн бүсийн авто замчдын ур чадвар -2019” тэмцээнийг 2019 оны 09-р сарын 28-ны өндөр Хэнтий аймгийн Чингис хаан хотод зохион байгууллаа.
Тэмцээнд “Тэгшт плант” ХХК, “Анандын зам” ХХК, Наранбулаг хан” ХХК, “Харгуй” ХК зэрэг компаниуд оролцлоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Ажлын хэсгийн даргаар Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер Т.Бямбаа, Нарийн бичгийн даргаар Монголын авто замчдын холбооны сургалтын менежер Д.Энхтуяа, Гишүүдээр Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал, Монгол Улсын гавьяат барилгачин, Монгол Улсын зөвлөх инженер Р.Буд, Ахмадын хорооны дарга, Монгол Улсын гавьяат барилгачин, Монгол Улсын зөвлөх инженер Д.Нанзаддорж, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин Д.Энхтуяа, Монгол Улсын зөвлөх инженер Р.Балжир, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Баясгалан, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, мэргэшсэн инженер Н.Сугаржав, Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУГ-ын мэргэжилтэн П.Насанжаргал, Зам, тээврийн хөгжлийн төвийн хэлтсийн дарга М.Ган-Эрдэнэ, Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг, Монголын авто замчин үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв нар ажиллаа.
Авто замчдын ур чадварын тэмцээнийг
– Инженер
– Автогрейдерийн оператор
– Экскаваторын оператор
– Замчин гэсэн 4 төрлөөр зохион байгуулж ур
чадвараараа тэргүүлсэн зүүн бүсийн аваргуудаа тодрууллаа
Инженер техникийн ажилтны төрөлд :
I байранд “Наранбулаг хан” ХХК -ийн инженер Сайнжаргал овогтой Пүрэвжаргал
II байранд “Анандын зам” ХХК-ийн инженер Цэдэнсодном овогтой Энхбаяр
III байранд “Тэгшт плант” ХХК-ийн инженер Пүрэвжав овогтой Ганбаяр
Автогрейдерийн операторын төрөлд:
I байранд “Наранбулаг хан” ХХК-ийн оператор Г.Алтаншагай
II байранд “Тэгшт плант” ХХК-ий оператор С.Ганхуяг
III байранд “Харгуй” ХК-ийн оператор А.Мөнхбаатар
Экскаваторын оператор төрөлд:
I байранд “Тэгшт плант” ХХК-ийн оператор Х.Пүрэврагчаа
II байранд “Харгуй” ХК-ийн оператор Б.Наранцогт
III байранд “Наранбулаг хан” ХХК-ийн оператор А.Болд-Эрдэнэ
Замчний төрөлд:
I байранд “Наранбулаг хан” ХХК-ийн замчин
Т. Энхболд
Г. Батчулуун
О. Мөнхбат
О. Сансарбаатар
Д. Довчинжав
II байранд “Тэгшт плант” ХХК-ийн замчин
Б. Соронзонболд
П. Даянжамбал
Б. Тамир
П. Мөнхбаяр
М. Хөгжил
III байранд “Харгуй” ХК-ийн замчин
Д. Чинзориг
А. Энхсайхан
Б. Гантулга
Г. Хүрэл-Одон
Ц. Гүржав нар тус тусынхаа төрөлд шалгарч
Тэргүүн байр 2.000.000,
II байр 1.500.000
III байр 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл гардан авлаа.
Багийн дүнгээр Аварга багаар “Наранбулаг хан” ХХК 59,74 оноогоор тэргүүлж цом, өргөмжлөл, 3,000,000 төгрөгийн мөнгөн шагнал, II байранд “Тэгшт плант” ХХК 56,05 оноогоор удаалж өргөмжлөл, 2,000,000 төгрөгийн мөнгөн шагнал, III байранд “Анандын зам” ХХК 53,18 оноогоор удаалж өргөмжлөл, 1,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
“Тэгшт плант” ХХК-ийн зам барилгын ажил явагдаж буй төслийн талбайд замчны ур чадварын тэмцээнийг, мөн тусгайлан бэлтгэсэн талбайд автогрейдер, экскаваторын операторуудын тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээний талбай, хэрэглэгдэх материал, техник тоног төхөөрөмжүүдийг бэлтгэн хамтран ажилласан “Тэгшт плант” ХХК болон идэвхтэй оролцсон компаниуддаа талархал илэрхийлье.
Тэмцээний зургыг https://www.facebook.com/mra.mong.7/posts/2402223846659650?__tn__=K-R