Монгол улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсын зөвлөх инженер Ж.Даваасүрэнгээр удирдуулсан залуу инженерүүдийн баг Я.Д.Лившиц, М.М.Онищенко, А.А.Щкуратовский нарын боловсруулсан “Төмөрбетон гүүрийн тооцооны жишээ” хэмээх номыг орчуулан та бүхэнд хүргэж байна.
2019 оны 12-р сарын 20-ны өдөр Монгол Улсын зөвлөх инженер Ж.Даваасүрэн номынхоо дээжээс өнөөдөр Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаад гардуулан өглөө.

Төмөрбетон гүүрийн тооцооны жишээ энэхүү ном нь ЗХУ-ын үед 1986 онд хэвлэгдэн авто замын төмөрбетон гүүрийн тооцооны ерөнхий зарчим, тооцооны үндсэн өгөгдлүүд, гүүрийн бүтээцийн элементүүдийн нарийвчилсан тооцоо зэргийг нормативын баримт бичгүүдэд тулгуурлан хийж үзүүлсэн бөгөөд оюутан сурагчид төдийгүй тухайн үеийн инженерүүдийн гарын авлага болсон мэргэжлийн ном байсан бөгөөд одоо ч байсаар байна.
Гүүрийн хамгийн өргөн тархсан алгаслалын байгууламж, тулгуур, буурь суурь зэргийн тооцооны жишээг авч үзсэн байдгаас гадна тооцоо хийхэд ашиглагдах өгөгдөл, тэдгээрийн эх үүсвэрийг хавсралтаар өгсөн байна.
Гүүрийн зураг төслийн болон барилга, засварын ажлын тооцоо судалгааг мэргэжлийн програм хангамж ашиглан хийхэд энэхүү ном нь үндсэн суурь мэдлэгийн нэгэн эх үүсвэр байгаасаа гэж хүсч орос хэлнээс эх хэл рүү хөрвүүлсэн байна.
Энэхүү номыг орчуулсан бүх хүмүүст болон хэвлэлийн зардлыг ивээн тэтгэсэн зураг төсөл, зөвлөхийн хяналтын “Аварга зам” ХХК, “Геозураглал” ХХК, “Ихэр Мөнх” ХХК, “Кадсүрвэй” ХХК, “Ростов” ХХК , “ЭН БИ БИ СИ” ХХК, авто зам, гүүрийн барилгын “ЗМЗ” ХХК, “Моторсервис”, “Туулын гүүр далай” ХХК, “Хурдны зам” ХХК, “Экспресс зам” ХХК, “Жинчин Гранд” ХХК, “Нано экологи” ХХК, Тэнгэрийн тойрог төслийг санаачлан хэрэгжүүлж буй Б.Атарбаяр захиралд Монголын авто замчдын холбооны өмнөөс болон оюутан сурагчид, замчдынхаа өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
.jpg)
Номыг орчуулсан орчуулсан:
Багийн ахлагч Жанчивдоржийн Даваасүрэн
Ж.Даваасүрэн Украйн улсын Харьков хотын Автомашин, замын дээд сургуулийг 1993 онд Авто замын барилгын инженер мэргэжлээр магистр цолтой төгссөн.
1994-1996 онд Зам барилгын “Улаанбаатар” ХХК-д мастер, инженер, 1996-2006 онд Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн Барилга инженерийн сургуульд багш, 2006-2007 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэст Авто зам, тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2007-2014, 2014-2018 онд Нийслэлийн Авто замын газарт алба, хэлтсийн даргын албан тушаалыг тус тус хашиж байсан.
Монгол улсын Зөвлөх инженер.
E-mail: jdavaasuren@yahoo.com
Махбалын Ичинхорлоо
2011 оноос хойш Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтэст Гүүрийн төлөвлөлтийн мэргэжилтэнээр ажиллаж байна.
- 2009 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийг Иргэний ба Үйлдвэрлэлийн барилгын инженерийн баклавр
- 2014 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийг Авто замын /Гүүрийн/ барилгын инженерийн баклавр
- 2016 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийг Иргэний ба Үйлдвэрлэлийн барилгын инженерийн магистр
E-mail: ichkomakhbal@gmail.com
Даваадоржийн Заансүх
Д.Заансүх Украйн улсын Харьков хотын Автомашин, замын их сургуулийг 2012 онд Авто замын барилгын инженер мэргэжлээр бакалавр цолтой төгссөн.
2012-2017 онд Авто замын зураг төсөл болон зөвлөх үйлчилгээний “ХЗТ-Авто зам” ХХК-д инженер, 2017 оноос хойш Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
E-mail: Dzaanaa1230@gmail.com
Батцоожийн Жаргалдүүрэн
2012 оноос Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Төлөвлөлт судалгааны хэлтэс, Зам барилгын хяналтын хэлтэс, тус тус Гүүрийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж ирсэн бөгөөд 2017 оноос хойш Засвар ашиглалтын хяналтын хэлтэст ажиллаж байна.
- 2012 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийг Авто замын барилгын инженерийн бакалавр
- 2016 онд Үндэсний Технологийн их сургуулийг Иргэний ба Үйлдвэрлэлийн барилгын инженерийн магистр
- 2016 онд Монгол Улсын Мэргэшсэн инженер
E-mail: bjargalduuren@gmail.com
Төмөрбаатарын Чинтуяа
Т.Чинтуяа нь 2002-2012 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний 10 жилийн дунд сургууль, 2012-2016 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Барилга, Архитектурын сургуулийг Авто замын барилгын инженер мэргэжлээр төгссөн.
2016-2018 онд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Зураг төслийн магадлал, стандарт, норм нормативын хэлтэст Төсвийн үнэ бүрдэлт хариуцсан мэргэжилтэн,
2018 оноос хойш “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Төлбөр авах нэгж, замын ашиглалт, хөдөлгөөний хяналтын хэлтэст Сүлжээний менежмент хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байна.
2019 оноос Тайван Улсын Да Е их сургуулийн инженерийн факультетийн Үйлдвэрлэлийн инженерчлэл ба менежментийн магистрантурт суралцаж байна.