Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн өдөр 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Корпорейт хотел Конвенш сентред авто замын салбарын “Хөгжилд хөтлөгч авто замчид-13” шинэ жилийн цэнгүүн боллоо. Уг арга хэмжээнд авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, авто зам, гүүрийн барилга, зураг төсөл, зөвлөх үйлчилгээний компаниудын төлөөлөл оролцож 2019 оны ажил амжилтаа дүгнэж шилдгүүдээ тодрууллаа.
Цэнгүүнийг нээж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал МУ-ын гавьяат барилгачин Р.Буд, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар үг хэллээ.
2019 ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАНУУД
Тэргүүний замчин: “ЗЗБ” ХХК-ийн үйлдвэрийн оператор Дамдинсүрэнгийн Мөнхцол Улсад 14, салбарт 10 жил
Тэргүүний механизмчин: “Наранбулаг-хан” ХХК асфальт дэвсэгчийн оператор Нямжанцангын Амартөр Улсад 17, салбарт 17 жил
Тэргүүний жолооч: “Оч-наран” ХХК-ийн жолооч Гомбын Олонбаяр Улсад 31, салбарт 18 жил
Тэргүүний удирдан зохион байгуулагч: “Лабо” ХХК-ийн захирал Чүлтэмсүрэн Баасандулам Улсад 21, салбарт 20 жил
Тэргүүний санхүүгийн ажилтан: “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн ерөнхий санхүүч Норовын Мөнхжаргал Улсад 39, салбарт 39 жил
Тэргүүний зураг төслийн инженер: “Аржроуд” ХХК-ийн зургийн инженер Дэмбэрэлийн Мөнхбат Улсад 21, салбарт 21 жил
Тэргүүний талбайн инженер, даамал мастер: “Гангүүр” ХХК-ийн инженер Мягмаржавын Төртогтох Улсад 10, салбарт 10 жил
Тэргүүний авто замын инженер: “Эн Би Си Си” ХХК-ийн ерөнхий инженер Сумъяагийн Ганхуяг Улсад 18, салбарт 18 жил
Тэргүүний хяналтын инженер Нийслэлийн авто замын хөгжлийн газрын инженер Батмөнхийн Энхтуяа Улсад 17, салбарт 17 жил
2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ:
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ БАГШ, ДОКТОР М.ЦАС-ОРГИЛМАА
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 90 жилийн түүхт ой, 2019 онд “50 метр алгасалтай хэт өндөр үзүүлэлттэй бетон бүхий нийлмэл хайрцган дам нурууны гулзайлтын шинж чанар” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул таныг 2019 оны онцлох эрдэмтнээр өргөмжлөв.
МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Н.АДИЛБИШ
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 90 жилийн түүхт ой, 2019 онд салбарын инженерүүдийн намтар үйлс бүтээл, дурсамж, түүхийг багтаасан “Авто замын салбарын инженерүүд” номыг бүтээн, ажил мэргэжил нэгтнүүдийнхээ амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын түүхийг судлах, хөгжилд үнэлэлт, дүгнэлт өгөх ач холбогдол бүхий бүтээл туурвисан тул таныг 2019 оны онцлох инженерээр өргөмжлөв.
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО-нд
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 90 жилийн түүхт ойд зориулан, 2019 онд авто замчдын ажил амьдралын тухай “Маргааш бид буцна” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээснийг 2019 оны онцлох үйл явдалаар өргөмжлөв.
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧИН , МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР Л.БААСАНБАТ
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 90 жилийн түүхт ой, 2019 онд “Авто замын барилга байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм”-ыг шинэчлэн боловсруулахад хичээл зүтгэл гарган ажиллаж, авто замын салбарын үнэ бүрдэл норм, нормативын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан тул таныг 2019 оны онцлох инженер, төсөвчнөөр өргөмжлөв.
АРЖ РОУД ХХК-ИЙН ЗАХИРАЛ Х.МӨНХ-ЭРДЭНЭ
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 90 жилийн түүхт ойг угтаж үндэсний их бүтээн байгуулалтын ажилд идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж авто замын салбарт дэвшилтэт техник технологи, төлөвлөлт, чанар стандартыг нэвтрүүлэх чиглэлээр манлайлан ажилласан тул 2019 оны онцлох удирдан зохион байгуулагчаар өргөмжлөв.
НАРАНБУЛАГ ХАН ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЭРХЭМБААТАР
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөн 90 жилийн түүхт ой, 2019 онд “Авто замын салбарт байгууллага хамт олноо ажил хөдөлмөр, мэргэжлийн ур чадварын тэмцээн, спортын наадамд амжилттай удирдан зохион байгуулж манлайлан ажилласан тул 2019 оны онцлох залуу удирдан зохион байгуулагчаар өргөмжлөв.
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР:
ЭМ СИ ПИ СИ ЖИ АР ХХК-НД
Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж авто замын сүлжээг хөгжүүлэхэд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан танай хамт олныг Монгол Улсад ХАМГИЙН УРТ АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН КОМПАНИ-аар шалгаруулан Монголын авто замчдын холбооны “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.
АРЖ КАПИТАЛ ХХК-НД
Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан авто замын сүлжээг хөгжүүлэх, үндэсний их бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан танай хамт олныг ХАМГИЙН УРТ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН КОМПАНИ-аар шалгаруулан Монголын авто замчдын холбооны “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.
ГАН ГҮҮР ХХК-НД
Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан авто замын сүлжээг хөгжүүлэх, үндэсний их бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан танай хамт олныг ХАМГИЙН УРТ МЕТР ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН КОМПАНИ-аар шалгаруулан Монголын авто замчдын холбооны “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.
ДОРНОГОВЬ АЗЗА ТӨХК-НД
Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан авто замын сүлжээг хөгжүүлэх, үндэсний их бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан танай хамт олныг АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТЭРГҮҮНИЙ КОМПАНИ -аар шалгаруулан Монголын авто замчдын холбооны “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав
АЙ СИ ТИ САЙН КОНСАЛТИНГ ХХК-НД
Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан авто замын сүлжээг хөгжүүлэх, үндэсний их бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж ХАМГИЙН УРТ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИК , ТЕХНОЛОГИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН КОМПАНИ-аар шалгаруулан Монголын авто замчдын холбооны “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав
2019 ОНЫ АВАРГА ЕСӨН ЭРДЭНИЙН ЦОМООР:
2019 оны аварга Инженер техникийн ажилтан Лхагвасүрэн Авьяа “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д ахлах инженер Улсад 33, салбарт 33 жил
2019 оны аварга Удирдан зохион байгуулагч Занабазарын Батбаяр “Заабар” ХХК-ийн захирал Улсад 21, салбарт 21 жил
2019 оны аварга Замчин Дэмбэрэлдоржийн Энхболд “Ай Си Ти сайн консалтинг” ХХК-ийн зөвлөх багийн ахлагч Улсад 19, салбарт 19 жил
ЕСӨН ЭРДЭНИЙН ЦОМООР:
Амаржаргалын Гансүх
Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан авто замын салбарын түүхэнд 2013-2014 онд шинээр нийт 2655 км буюу зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож чадсан түүхэн амжилтыг тань үнэлж “хамгийн бүтээлч сайд”-аар өргөмжлөн Есөн эрдэнийн цом олгосныг батламжлав.
Рэнцэнгийн Буд
Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхэд таны оруулсан хөдөлмөр бүтээлийг үнэлж авто замын салбарын 90 жилийн түүхэнд авто замын бодлого, төсөл арга хэмжэээнүүдийг боловсруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх, “Мянганы зам” төслийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж ажилласан “ГАЗРЫН ДАРГА”- аар өргөмжлөн Есөн эрдэнийн цом олгосныг батламжлав.
Бүрэнгийн Чоймбол
Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхэд таны оруулсан хөдөлмөр бүтээлийг үнэлж авто замын салбарын 90 жилийн түүхэн дэх “Аварга инженер техникийн ажилтан”-аар өргөмжлөн Есөн эрдэнийн цом олгосныг батламжлав.
АЗЫН СУГАЛААНЫ ЯЛАГЧИД:
ЗУРГЫН ЦОМОГ: