Мэдээ, мэдээлэл

Нийт мэдээ

Эх сурвалж: http://www.berlin.embassy.mn/index.php?moduls=101&id=575

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа тэргүүтэй төлөөлөгчид 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Бергиш Гладбах хотноо байрлах ХБНГУ-ын авто замын судалгааны хүрээлэнд (BAST)-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Айлчлалын үеэр, авто замын салбарт хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нягт хамтран ажиллахаар тохиролцож дараах 4 байгууллага Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Уг санамж бичигт
– Монголын авто замчдын холбоо (Ерөнхийлөгч Т.Бямбаа), – ХБНГУ-ын авто замын судалгааны хүрээлэн (Ерөнхийлөгч Ш.Штрик), – ХБНГУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл (Гүйцэтгэх захирал, хатагтай Уте Хаммер) – Заксен-Анхальт мужийн Авто зам барилгын газрын Ерөнхийлөгч Уве Лангкаммер (ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирж амжаагүй) тус тус гарын үсэг зурав.
ХБНГУ-ын Зам тээвэр, дижитал дэд бүтцийн яамны харьяа Холбооны авто замын судалгааны хүрээлэн 1951 онд байгуулагдсан, 5 газар, 27 хэлтэст төрөл бүрийн мэргэжлийн 400 орчим мэргэжилтэн, судлаач ажилладаг, жилд дунджаар 49 сая еврогийн төсөвтэй ажээ. Авто замын барилга, тохижилт, арчилгаа, хамгаалалттай холбогдсон судалгаа, шинжилгээ, туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийхийн зэрэгцээ тус салбарт мөрдөх дүрэм, журмыг боловсруулан, стандарт тогтоож, хяналт тавих, зөвшөөрөл, гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага юм. Жилд дунджаар 250 орчим судалгаа, туршилтын төсөл хэрэгжүүлдэг байна.
Scroll to Top