Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЫН САЛБАР ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 91 ЖИЛИЙН ОЙ, АВТО ЗАМЧДЫН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ

АВТО ЗАМЫН САЛБАР ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 91 ЖИЛИЙН ОЙ, АВТО ЗАМЧДЫН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ
Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 91 жил, Нийслэлийн авто замын хөгжлийн газар үүсгэн байгуулагдсаны 15 жил, авто замчдын өдрийн баярын үйл ажиллагаа 2020 оны 10 дугаа сарын 30-ний өдрийн 11:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт амжилттай зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал, Монгол Улсын гавьяат барилгачин Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Баттогтох, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар оролцлоо.
Мөн арга хэмжээний үеэр Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатарын мэндчилгээг, Шадар сайдын зөвлөх, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицулах газрын дарга асан Ц.Цогтбаатар уншиж танилцуулсан юм
Хүндэтгэлийн арга хэмжээнд авто замын салбарын баатар, гавьяатууд, Зам, тээврийн яамыг удирдаж байсан сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн байв.
Нээлтийн арга хэмжээний дараа авто замын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй дараах хүмүүсийг төрийн дээд одон медаль болон, салбарын шагналаар шагнав.
Төрийн дээд одон медалиар:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
• ХЗТ авто зам ХХК –ийн ахмад замчин Чүлтэмийн Пүрэвдорж
• Ар Си Эс Си ХХК-ийн захирал Доржцэвээний Нямдаваа
• Их монгол барилга ХХК-ийн дэд захирал Хуушааны Гантөмөр
• Гашууны гол ХХК-ийн захирал Дүгэрээгийн Алтанцэцэг
Алтан гадас одонгоор:
• Завхан АЗЗА ТӨХК-ийн ахмад замчин Гэндэнгийн Шархүү
• “Тэргүүн саруул зам” ХХК-ийн ахмад замчин Түвдэндоржийн Сувдаа
• “Арж капитал” ХХК-ийн материалын инженер Аюушийн Энхмагнай
• “Замын битум” ХХК-ийн даамал Дашзэвэг Пүрэвсүрэн
• “Хүслэнт бүтээмж” ХХК-ийн дэд захирал Сорогдогийн Бямба-Очир
• Зам тээврийн хөгжлийн яамны шинжээч Цэрэндолгорын Батжаргал
• Зам тээврийн хөгжлийн төвийн лабораторийн инженер Эрдэнэбатын Ичинхорлоо
• “Төгс үржих зам” ХХК-ийн ерөнхий инженер Намжинын Түвшинтөгс
• “Таны зам” ХХК-ийн жолооч Халзангийн Лхагвасүрэн
• “Арж капитал” ХХК-ийн жолооч Магсарын Цэрэнбат
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
• “Арж капитал” ХХК-ийн даамал Далайн Батмөнх
• “Аварга зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Галиндэвийн Чинтөгс
• “Төгс зам” ХХК-ийн автогрейдерийн оператор Шагдарсүрэнгийн Дэмбэрэл
• “Их харгуйн зам” ХХК-ийн эдийн засагч Содномын Бат-Амгалан
• “Гашууны гол” ХХК-ийн нягтлан бодогч Нэргүйн Мөнхнаранцацрал
“Тэргүүний замчин” цол тэмдгээр:
• Ахмад замчин Доржийн Дэлгэр
• “Кадсүрвэй” ХХК-ийн захирал Сэрээдэндэвийн Ганчимэг
• Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн төлбөр хураагч Жандалын Хосбаяр
• Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн жижүүр Дэмбэрэлсамбуугийн Энхбат
“Зам тээврийн хөгжлийн яамны хүндэт жуух бичиг”-ээр:
• “Пи Си Ди Пи” ХХК-ийн инженер Галбаатарын Баярмөнх
• Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн хяналтын багийн ахлагч Чинзоригийн Ганзориг
• Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн мэргэжилтэн Одонборын Сумъяахүү
• Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн жижүүр Лувсандоржийн Батбаяр
Шагнал гардуулах арга хэмжээний дараа “Монголын авто замчдын холбооны хүндэт дэвтэр”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо
Уг дэвтрийг Монгол Улсын зөвлөх инженер Даваанямын Ганболд захиралтай “Хулжийн голын зам” ХХК ивээн тэтгэн бүтээлгэсэн.
Энэхүү дэвтрийг дараах зорилгоор бүтээлгэсэн болно. Үүнд:
1. Авто замын салбарын тэргүүний ажилтан албан хаагчдын хөдөлмөр бүтээл, ажил үйлсийг нь алдаршуулан тэмдэглэх
2. Хүндэт зочид төлөөлөгчид дурсгалын үгээ тэмдэглэн үлдээх
“МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО ХҮНДЭТ ДЭВТЭР”-ИЙН ТАНИЛЦУУЛГА
“МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО ХҮНДЭТ ДЭВТЭР” нь суурь, хүндэт дэвтэр, тамга, үзэг зэргээс бүрдэнэ.
1. СУУРЬ:
Суурийг нарс модоор хийж гуулиар бүрж, арьсаар доторлож, монгол хээ, 9 эрдэнийн нэг оюугаар чимэглэн хийсэн. Тойроод Монголын авто замчдын холбооны логоог товойлгон урласан. Хүндэт дэвтрийг харагдах байдалд тохируулан 300С-ийн налуу хийж 2 давхар 8 буланд монгол хээгээр чимэглэн, дэвтрээ авахад хялбар байлгахын үүднээс ном татах зориулалт бүхий хавчуургыг хийж өгсөн.
2. ХҮНДЭТ ДЭВТЭР:
Хүндэт дэвтрийг үхрийн ширээр доторлож, гуулиар хавтасласан. Дэвтэрнийхээ дээд хэсэгт нь соёмбоо залан, гол хэсэгт Гэрэгэ дотор Монголын авто замчдын холбоо гэж монгол бичгээр товойлгон алхан хээгээр тойруулан чимэглэсэн. Хажуу болон доод талд Монгол бичиг, крил бичиг, англи хэлээр “Хүндэт дэвтэр” гэж бичиж, дөрвөн зүг найман зовхист авто замчдынхаа үйлс бүтээлийг тэгш өрнүүн байхыг бэлгэдэн найман тахил, түмэн наст хээгээр битүү чимж хийсэн.
3. ТАМГА: Гүеэг хааны үеийн тамганы толгой бүхий арслангаар мануулсан, дөрвөлжин хэлбэртэй Монголын авто замчдын холбоо гэж монгол бичгээр бичсэн тамгаар “Хүндэт дэвтэр”-т алдаршуулсан хүмүүсийн үйлс бүтээлийг баталгаажуулна.
Энэхүү “Хүндэт дэвтэр”-т Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар бичигдэх анхны эрхэм хүмүүсийг танилцуулан алдаршуулж батламж, дагалдах таван зуун мянган төгрөгийн хамт гардуулсан.
Монголын авто замчдын холбооны “Хүндэт дэвтэр”-г нээж анхны дурсгал үгийг бичиж үлдээхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас хүсэн тайзанд урилаа.
Монголын авто замчдын холбооны хүндэт дэвтэрт анхлан бичигдэж буй хүмүүс:
1. Монгол улсын Авто замын салбарын анхны хөдөлмөрийн баатар, анхны инженер техникийн ажилтнуудын нэг Д.Базаргүр
2. “Гангүүр” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал, Монголы улсын хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж
3. Зам тээврийн хөгжлийн төвийн захирал, Монгол улсын гавьяат барилгачин Р.Буд
4. Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын Зөвлөх инженер, техникийн ухааны доктор С.Очирбат
5. Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК-ийн захирал, Монгол улсын зөвлөх эдийн засагч, Б.Энхтөр
6. Монгол улсын зөвлөх инженер Р.Онон
7. Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол улсын зөвлөх инженер Н.Адилбиш
8. Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Ялгуусан” ХХК-ийн ерөнхий захирал Л.Санжаадорж
9. Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Лабо” ХХК-ийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер, доктор Ч.Лхагважав
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа тухайн өдрийн 12:00 цагаас Монгол улсын Ардын Жүжигчин Л.Мөрдоржийн хөгжим, Урлагын гавьяат зүтгэлтэн Л.Ванган, Төрийн шагналт Ч.Чимидийн цомнол “Хөхөө намжил” дуурийн тоглолт болсон юм.

Scroll to Top