Мэдээ, мэдээлэл

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

copyright, protection, intellectual

Коронавирусийн “COVID -19” дэгдэлттэй байгаа энэ үед халдвараас урьдчилсан сэргийлэхийн үүднээс манай холбоо 2020 оны 12-р сарын 21-ний өдрөөс “Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрлийн материалыг цахимаар хүлээн авахаар боллоо. Тусгай зөвшөөрлийн  материалыг дараах зааврын дагуу license.mra@gmail.com хаягаар хүлээн авах болно.

Материалаа ирүүлэхдээ:

1.Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь журмын 2.3, 2.4, 2.5-д заасан баримт бичгийг 1 файл болгон өөрийн  компанийн  нэрээр хадгалан ирүүлнэ.

2.Материал ирүүлэхдээ mra.mn цахим хуудасны Тусгай зөвшөөрөл цонхонд орж тусгай зөвшөөрлийн журам /нэмэлт өөрчлөлт/- тай танилцан, хүсэж буй зөвшөөрлийн өргөдлийн маягтыг татан авч хүсэлт, маягтуудыг бөглөж холбогдох материалуудыг PDF болгон хавсарган ирүүлнэ.

3.Хавсаргах материалууд / улсын бүртгэлийн гэрчилгээ,тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ИТА-ын диплом, мэргэжлийн зэргийн гэрчилгээ, НДД, НД-7, НД-8 -ын хуулбарууд, машин механизмыг лавлагааны хуулбар/-ыг нэр тус бүрээр багцлан  хадгалсан байна.

Жишээ нь: Хүсэлт гаргагчийн мэдээлэл

Удирдах ажилтны мэдээлэл

ИТА мэдээлэл гэх мэт

4.Журамд нотариатаар баталгаажуулж ирүүлэхээр заасан материалуудын нотариатын тамга, тэмдэг,  дугаар, огноо нь тод гаргацтай  байх.

5.Материал хүлээн авсан тухай мэдээллийг тухайн  аж ахуйн нэгжийн материал илгээсэн имэйл хаяг руу нь  явуулж баталгаажуулах болно.

6.Бичиг баримт, тамга тэмдэг, маягт, хавсралтууд  тод гаргацтай байхыг анхаарна уу.

7.Санхүүгийн тайлан авахгүй. Зөвхөн санхүүтэй холбогдох маягтыг бөглөн, харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлнэ.

8.Хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, актыг явуулахдаа нүүр, арын хуудас тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан хэсгийг ирүүлэх.

9.Тусгай зөвшөөрлийн материал хүлээн авахтай холбоотой асуудлаар мэдээлэл авах бол   99152934 утсанд холбогдоно уу.

                                                Монголын авто замчдын холбоо

                                                                 2020.12.21

Scroll to Top