Мэдээ, мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт авто замчид аа,

Монгол Улсын авто замын салбарын хөгжил, дэвшилд гар бие оролцон ажиллаж, оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулсан үе үеийн замчид, ахмад буурлууд, нийт ажилтан албан хаагчид Та бүхэндээ  ирж буй  шинэ оны гал халуун баярын мэндийг дэвшүүлж,  эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилж байна.

Авто замчид бид өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн хурдцыг хангах авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн  ололт амжилтаар шинэ оноо угтаж байна.

2020 онд сайн сайхнаар дурсагдах  үйл явдлын зэрэгцээ санаж бодоогүй үр дагавар дагуулсан цар тахал  дэлхий даяар дэгдэж ,  хүн бүрт эдийн засаг, сэтгэл санааны хүнд сорилтууд тулгарсан ч бид  эвийн ухаан, эеийн хүчээр сөрөн зогсож, хамтдаа  даван туулж,  шинэ ондоо аж амьдралдаа ч, ажил хөдөлмөртөө ч олон шинэ ахиц дэвшил, амжилт ололт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны дэд бүтцийн чухал хэсэг болох авто замын салбарыг хөгжүүлж, ард иргэдээ ая тухтай, сайхан замаар саадгүй үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж  байгаа нийт замчид та бүхэнд Монголын Авто Замчдын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл өргөж байна.

Нийт замчид , зам хэрэглэгчид  Та бүхэндээ аз жаргал, шинэ амжилтын од хийморь бүхнийг хүсэн ерөөе.

Scroll to Top