ЛАБОРАНТ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2022 оны 01-р сарын 13-ны өдөр “Авто замын материалын лаборант бэлтгэх сургалт” эхэллээ. Тус сургалтад “Билэгт зам” ХХК, “Багануур” АЗЗА ТӨХК, “ОДНД” ХХК, “Слик рөүд” ХХК, “Эс Ар Пи инженеринг консалтинг Монголиа” ХХК зэрэг компаниудын ажилтнууд хамрагдаж байна. Сургалтыг онол дадлага хослуулан Техник технологийн дээд сургуулийн итгэмжлэгдсэн лабораторид зохион байгуулж байна.