Мэдээ, мэдээлэл

Зам, тээврийн хөгжлийн яаманд хүсэлт хүргүүллээ.

Зам, тээврийн хөгжлийн яаманд дараах хүсэлтийг хүргүүллээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас Зам, тээврийн хөгжлийн яаманд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-1/4281 албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас тусгагдсан төсөл, арга хэмжээ бүрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардагдах техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгавар, багцын задаргаа болон бусад мэдээллийг яаралтай ирүүлэхийг даалгажээ. Гэтэл Зам, тээврийн яам нь холбогдох үүргийг биелүүлээгүйгээс Төрийн худалдан авах ажиллагааны газар том төслүүдийг нэг багц болгон зарлажээ.

Ингэснээр гадаадын компаниудад боломж олгосон дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын өрсөлдөх боломжийг хязгаарлаж, дампууруулахад чиглэсэн тендер зарлагдсан гэж харахаар байна.

 Мөн гадаадын компаниуд тендер авсан хэдий ч дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд туслан гүйцэтгэгчээр орж ажилладаг, улсын төсөв гадагшаа урсаж, цаг хугацаа алдаснаар үнийн өсөлтөд орох, төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байх сөрөг үр дагаврууд бий болжээ.

Scroll to Top