Зөвлөх инженерүүд гэрчилгээгээ гардан авлаа
02 February, 2018
Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 428 дугаар тушаалаар "ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР" зэргийг Авто зам, гүүрийн 4 инженерт өнөөдөр гардуулан өглөө. Мөн сургалтад хамрагдсан Авто зам, гүүрийн зөвлөх инженерүүдэд хяналт хийх "Тэргүүн инженер"-ийн итгэмжлэл гардууллаа.
Монгол улсын "Зөвлөх инженер"-ийн зэргээ сунгуулсан Н.Лхагвадорж, Ч.Батсайхан, Х.Пүрэвдорж болон шинээр зэрэг авсан О.Алтантуяа инженертээ ажилд нь амжилт хүсье.